Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Оюутны сагсан бөмбөгийн лигийн тэмцээний АВАРГУУД ТОДОРЛОО

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 13
Сурталчилгаа

Монгол Улсын Их дээд сургууль болон коллежиудын дунд зохион байгуулагдсан 18 дахь удаагийн Оюутны сагсан бөмбөгийн лигийн тэмцээний шөвгийн 4 болон медалийн төлөөх гайхамшигтай тоглолтууд 2018.04.03-ны өдрөөс 2018.04.05-ны өдрүүдийн хооронд болж өндөрлөлөө. Галзуу ганц тоглолтоор шийдэгдсэн тус тоглолтууд ширүүн, эн тэнцүүхэн өрсөлдөөн дунд явагдаж оюутан залуусыг байлдан дагуулж сагсан бөмбөгөөр амьсгалуулж чадлаа.

Оюутан залуус, сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байдаг энэхүү тэмцээнийг энэ жил МОСБХ албан ёсоор шинэ удирдлага бүтэц, менежментийн дагуу зохион байгуулж энэ жилийн аваргуудаа тодрууллаа.

Оюутан залуусын ирээдүйн төлөө МОСБХ-той хамтран ажилласан Pepsi, Vitafit, G-Mobile, Zaisan hill, Naadam club,  Өнөөдөр Сонин, News channel HD болон Nike town, Ripped fitness.

2017-2018 урт удаан улирал, хасагдах шатны хүнд хэцүү тоглолтуудын эрэгтэй аваргуудаар Сити их сургууль тодорлоо. Г.Болдын цахилгаан мэт хурд А.Сүхбатын будагтай талбайн ноёрхол, багийн нягт хамгаалалт тэдэнд 3 дахь аваргын цомыг авчирлаа.

Гал гарсан эн тэнцүү өрсөлдөөнтэй явагдсан эмэгтэй толголтуудын тулаанд Р.Гантулаг, З.Цолмон дасгалжуулагчтай МУИС-ын баг итгэмээргүй гэмээр эргэн ирэлтүүдийг хийсэн 2 тоглолтыг шөвгийн 4-т Этүгэн ИС болон финалын тоглолтонд СЭЗИС-ийн эсрэг үзүүлж энэ жилийн аваргаар тодорлоо. Тэдний дагалжуулагч Р.Гантулаг нь мөн оны шилдэг эмэгтэй дасгалжуулагчийн шагналыг хүртсэн юм.

С.Баярцогт дасгалжуулагчтай Этүгэн их сургуулийн эмэгтэй баг шөвгийн 4-т МУИС-ийн эсрэг маш харамсалтай хожигдлыг хүлээсэн ч хүрэл медалийн төлөө Мон-Алтиус БТДС-ийн багийг итгэл төгс буулган авч медалийн эздээр тодорлоо. Урт улиралын эзэст өөрсдийн хичээл зүтгэлийн үр дүнд тэд амжилт гаргаж чадлаа.

Энэ жилийн сюрприз баг бол ИХ засаг олон улсын их сургууль байлаа. Тэд шөвгийн 4-т Сити их сургуульд хожигдсон ч хүрэлийн төлөөх тоглолтонд Багийн ахлагч Э.Мижиддоржийн багаа удирдах чадвар , Б.Ганхуяг дасгалжуулагчийн багийн систем, гар нийлсэн, жигд ур чадвар бүхий залуусын тэмцэлийн үр дүнд хүчирхэг өрсөлдөгч МУИС-ын баг тамирчдыг цаг сунгасан тулааны эцэст буулган авч чадсан.

Монголын оюутны лигийн 2017-2018 оны улирлын билэгдлийн эрэгтэй гарааны тав:

Э.Мижиддорж (ИЗОУИС), Д.Цэрэндаваа (Мон-алтиус ДС), А.Энхбаясгалан (МУИС), А.Сүхбат (Сити ИС), С.Дугар-Эрдэнэ (Мон-алтиус ДС),

 

Монголын оюутны лигийн 2017-2018 оны улирлын билэгдлийн эмэгтэй гарааны тав:

Г.Минжин (МУИС), Б.Цацрал (ИЗОУИС), Б.Солонго (СЭЗИС), Б.Эрдэнэ-Отгон (Этүгэн), У.Содцэцэг (МУИС)

 

Финалын MVP эмэгтэй – О.Хулан, МУИС, эрэгтэй – Г.Болд, Сити ИС

 

Шилдэг эмэгтэй дасгалжуулагч - Н.Ганболор (Сити ИС), Шилдэг эрэгтэй  дасгалжуулагч - Р.Гантулга (МУИС)

 
 

Энэ жилийн лигийн тэмцээний онцлог бол уг тэмцээнд үндэслэн МОСБХ оюутан тамирчин хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. Тус хөтөлбөр нь лигийн тамирчдыг зөвхөн сагсан бөмбөгийн талбай дээр амжилт гаргаад зогсохгүй мөн боловсрол хувийн хөгжил дэвшилд тэдний анхаарлыг илүү хандуулах зорилготой.

Ингэснээр лигийн оюутан тамирчид илүү сайн боловсон хүчин болон бэлтгэгдэж ажил амьдралын гараагаа амжилттай эхлүүлэх боломжийг бүрдүүлэх нь МОСБХ-ы зорьж буй үйл ажиллагаа юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд нийт оюутан-тамирчдын дунд Сурлага хөдөлмөрөөр тэргүүлж, манлайлсан Оюунлаг тамирчдыг шалгаруулж алдаршуулсан билээ.

 

#Оюунлаг тамирчид:
- Санхүү эдийн засгийн их сургуулийн "Бизнесийн удирдлага" чиглэлээр 4 дэх жилдээ суралцаж буй М.Цэвээндорж, 
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн "Хүний их эмч" чиглэлээр 5 дахь жилдээ суралцаж буй П.Ариунзаяа,
- Отгонтэнгэр их сургуулийн "Багш, гадаад хэлний боловсрол" чиглэлээр 4 дэх жилдээ суралцаж буй Г.Амарсайхан, 
- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн "Цахилгаан систем" чиглэлээр 4 дэх жилдээ суралцаж буй Э.Хорлоо.

 

Энэ жил бусадда үлгэр дууриал болж чадсан эдгээр залуустаа цаашдын аж амьрдалд нь мөн сагсан бөмбөгийн талбай дээрх амжилтыг хүсэе.

 

Нийт оюутан-тамирчиддаа сурлага хөдөлмөртөө шамдан суралцаж, бусдыгаа манлайлж #Оюуланг тамирчин байх боломжийг нийт залуустаа бүрдүүлэхийн тулд #МОСБХ ажиллах болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.