Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Уянга: “Номадс”-ынхан 15 жилийн түүхэндээ цоо шинэ хуудас нэмсэн нь Black burger factory

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

“Black Burger factory-оор үйлчлүүлэхгүй бол бараг л хүний тооноос хасагдах нь” гэдэг хошин яриа залуусын дунд их дэлгэрсэн. Хав хар өнгөөрөө хүмүүсийг соронз мэт татах энэхүү бургерт “донтогсод” ч олон болжээ. Ердөө жил гаруйхны өмнө дуулиан шуугиантайханнээлтээхийж байсан Black Burger Factory-ийн Ерөнхий менежер Б.Уянгатай ярилцлаа.


 

-“Номадс”-ынхан их хотынхонд цаг ямагт гэнэтийн бэлэг барих юм. Дээрээ томоос том Black burger тавьсан гоёмсог утасны бүхээг! Одоо цагт кино юм уу клипнээс л олж хардаг энэхүү бүхээгийг хүмүүс анзаарахгүй өнгөрнө гэж үү.Өнгөрсөн жилийн хавар яг энд ер бусын гэмээр “шуурга” дэгдсэн. Тэр бол Black burger factory үүдээ нээхийг тэсэн ядан хүлээсэн хүмүүсийн цугларалт байлаа. Их хотынхон “Номадс”-ынхны бүтээсэн бас нэгэн үндэсний брэндийг тийм хүчтэй хүлээж авна гэж та бүхэн төсөөлөөгүй байх, тийм үү?
-2017 оны гуравдугаар сарын 06-ны өдрийг маш тод санаж байна. Энэ бол “Номадс”-ын сүлжээ рестораны хамт олны хувьд 15 жилийн түүхэндээ цоо шинэ хуудас нэмсэн өдөр.

Басхүү бидний “Бахархлын өдөр” гэж хэлж болно. Утасны бүхээгний хувьд, та их гярхай анзаарчээ. Улаанбаатар хотын унаган иргэдэд залуу насных нь дурсамжийг сэдрээж, хуучин цагийн “Urban соёл”-ыг санагдуулам энэ утасны бүхээгтэй адил Black burger factory-ийнхан бид Монголын үндэсний брэндийн нэгэн түүхийг бүтээж байна. Үйлчлүүлэгчид маань ч мөн ялгаагүй. Их сургуулийн гудамжаар яаранхан алхаж, Black burger factory-д ангийнхантайгаа хөгжилдөж өнгөрүүлсэн оюутан ахуй цаг, амтат бургер зооглонгоо ажил хэргийнхээ шинэ төлөвлөгөөг бодож олсон мартагдашгүй өдрүүд, хайртай хүүхдүүдийнхээ хүсэлтээр амралтын өдрөөр энд заавал саатдаг аав, ээжүүд, тал нутгийн монголчууд Black burger factory хэмээх үндэсний брэндтэй болсон гэдгийг төсөөлөө ч үгүй явсан гадаадын жуулчид...

Кино зургийн хальс адил хөврөх амьдралын энэхүү агшин бүрийн тухай эргэцүүлж бодоход бид үйлчлүүлэгчдэдээ хаалгаар гараад л хэн нэгэнтэй хуваалцмаар санагдах сайхан сэтгэгдлийг, баяр хөөртэй мөчүүдийг, олон он өнгөрсөн ч хэзээ ч үл мартагдах дурсамжийг бэлэглэдэг. Их хотын төвд Black burger factory нээлтээ хийж, ёстой л таны хэлсэнчлэн үйлчлүүлэгчдийн “шуурга” дэгдсэн хаврын тэрхүү дуулиант өдрийгдурсахад сайхан байна.

Бид өнгөрсөн оны хоёрдугаар сарын 22-нд зөвхөн хамт олныхоо хүрээнд туршилтын журмаар нээлт хийж байсан юм. Харин үйлчлүүлэгчдээ 2017 оны гуравдугаар сарын 06-нд албан ёсоор хүлээж авахаа зарласан.Гэсэн хэдий ч туршилтын нээлтээ хийсэн өдрөөс л бид бүхэн “Ямар гоё газар вэ. Ороод гаръя л даа” гэх үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаж эхэлсэн дээ.

Ингээд албан ёсны нээлт болох өдрийн өглөөний 10:00 цаг гэхэдхүмүүс кассан дээр уртаас урт дараалал үүсгэж, хөл гишгэх зайгүй шахам бужигналдаж байлаа. Манай нэрийн хуудас болсон алдарт Black burger-ээс эхлээд бүх зүйл нь хүмүүст шинэ содон санагдсан нь тодорхой. Гэртээ байгаа мэт чөлөөтэй, найрсаг дотно, халуун дулаан орчныг үйлчлүүлэгчдэдээ бүрдүүлсэн учраасBlack burger factory-ийг зорин ирэх зочид ер тасардаггүй.

 

-Бургер. Энэ үг дэлхий нийтэд хэдийнэ танил болсон. Макдональдс, KFC зэрэг олон оронд салбартай түргэн хоолны газруудад бургерийг төрөл бүрээр хийж худалдаалдаг. Тийм атал Black burger factory хэмээх үндэсний шинэ брэнд бүтээх нь “Номадс”-ын брэндменежерүүдэд эрсдэлтэй санагдаагүй гэж үү?
-Нэгэн дурсамжаасаа хуваалцахад, Москва хотод HORECA(Hotel, restaurant, catering гэсэн товчлол)-ийн чиглэлээр зохион байгуулдаг “ПИР” гэдэг үзэсгэлэнд “Номадс”-ынхан маань арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

Москваг “Залуусын хот” гэдэг шүү дээ. Тийм ч учраас залуус олноор үйлчлүүлдэг түргэн хоолны газрууд цөөнгүй бий. Бид үзэсгэлэнд оролцох үедээ энэ дүр зургийг соргогоор мэдэрч “Монгол залуустаа зориулж ийм үйлчилгээг шинээр нээвэл яасан юм бэ. Ажил, сургууль гээд яаруу сандруу явдаг тэдэнд тун хэрэгцээтэй үйлчилгээ” гэж ярилцаж байсан. Москвад өрнөсөн бидний яриа бодит санаачилга, ажил болж хэрэгжсэн нь Black burger factory.Мэдээж хэрэг, эрсдэлгүй бизнес гэж хаана ч байхгүй.

Гэхдээ ширээн дээр шинэ төсөл байгаа цагт эрсдэлээс айх хэрэггүй гэж боддог. Black burger factory-ийн концепцийг боловсруулсан брэндменежерүүд маань зах зээлээ зөв мэдэрч, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг оновчтой тодорхойлж чадсаныг манай хамт олны өнгөрсөн нэг жилийн ажлын амжилтаар дүгнэж болно.

Хэдийгээр дэлхий дахинд “Бургер” гэдэг үг танил болсон чМонголдоо ийм төрлийн түргэн хоолны шинэ брэнд бүтээж болдгийг бид бодитоор мэдрүүлж чадлаа. Манай улс мал аж ахуйн орон.Газар нь эрүүл хөрстэй. Тэгэхээр гадаадаас заавал франчайзинг хийх биш, эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, мөн монгол малын махаар түргэн хоол үйлдвэрлэх нь хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд ч ихээхэн нийцсэн. Үйлчлүүлэгчдэдээ үргэлж шинэ, эрүүл, эко бүтээгдэхүүнээр бэлэг барьдаг маань тэдний талархлыг хүлээсээр байна.

 

-Брэнд бүтээхэд нэр их чухал шүү дээ. Black burger factory гэдэг нэр хэрхэн бүтсэн бэ?
-Орост томилолтоор ажиллаж байхад бидний сонирхлыг хар бургер их татсан. Ийм бургер анх хараад “Ямар сонин хар өнгөтэй юм бэ. Яагаад ийм өнгөтэй юм бол. Гоё амттай болов уу” гэх зэрэг сониуч бодлууд өөрийн эрхгүй хөвөрнө.

Оросууд “Авторский буюу өөрийн нэрийн” гэж бүтээгдэхүүнээ онцолдог шүү дээ. Түүнтэй адил “Дотоодынхоо нөөц бололцоонд тулгуурлаж, дэлхийн олон оронд тэр бүр байдаггүй хар бургерийг эх орондоо үйлдвэрлэе” гэж шийдсэн юм. Ингээд 2016 оны арваннэгдүгээр сард төслөө анх хэрэгжүүлж эхэлсэн.Black burger factory хэмээх үндэсний брэндийн нэр дээр ч бүгдээрээ санал нэгдэж байлаа.

Төслийн баг маань хоол үйлдвэрлэл, барилга, интерьер засал гээд маш өргөн хүрээнд ажиллаж, хамтарч ажилладаг ОХУ-ын компанийн орос мэргэжилтнүүдийн туслалцаа, дэмжлэгийг авсан.Үндэсний хэмжээний брэнд бүтээх ажилд анхнаас нь оролцож, эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч энэ багийг ахалж ажилласан маань хэн хүнд тохиогоод байдаггүй ховорхон хувь тавилан болов уу.

 

-Япончуудын хийдэг хар бургерийн нэгэн нууц нь модны нүүрс. Тэд талхны гурилыг модны нүүрстэй хольж хар өнгөтэй болгодог юм байна. Харин танай гол брэнд болох Black burger-ийн тухайд?
-Наймаалжны бэх хэмээх далайн гаралтай өнгөлөгч бүтээгдэхүүн байдаг. Энэ нь ходоодны үйл ажиллагааг дэмжиж, архаг бронхитийг эмчлэхэд ихээхэн ашиг тустай.

Тийм учраас бид хүмүүсийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг нь бодолцож талхныхаа гурилыг наймаалжны бэхтэй хольж, хар өнгөтэй болгодог.

 

-Брэнд бүтээх үеийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцана уу?
-Тухайн үед зөвхөн талхны технологи дээр л гэхэд тогооч, технологичид гээд дөрвөн баг болж ажиллаж байлаа. Бид “Хар өнгийн талхнаас гадна хөх тарианы бор гурилаар хийсэн талх хийе” гэж ярилцаад багууд маань ч талхнуудаа хийж эхэлсэн.

Тэдэнд орос мэргэжилтнүүд харамгүй зөвлөгөө өгч байв. Хамгийн хөгжилтэй нь эхний туршилтуудаар “Атар” талх шиг том, аль эсвэл булочка шиг талхнууд гарч ирж байсан. Харин хоёр дахь шатны туршилтын ажилд Технологи, үйлдвэрлэлийн албаныхан бүгдээрээ оролцож, одоогийн технологийг гаргаж авсан юм.

 

-Түргэн хоолны газрууд гамбургер, чизбургер+шарсан төмс+кока колагэсэн нэгэн хэвийн багцийг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Та бүхэн үүнийг хэр эвдэж чадсан бэ?
-Манайх бургерүүддээ даршилсан лууван дагалдуулдаг. Учир нь лууван хүний ходоод, гэдсийг цэвэрлэдгээрээ онцлогтой. Нөгөөтэйгүүр бид үйлчлүүлэгчдэдээ өөр хаана ч байхгүй ер бусын мэдрэмжийг төрүүлэхүйц үйлчилгээг үзүүлдэг.

Тэр нь хар бээлий, хар хутга, сэрээ. Хар бээлий өмсөөд хар бургер зооглоно гэхээр нэг тийм үлгэрийн мэт санагдаж байгаа биз дээ. Этгээд гэмээр энэ шийдэл үйлчлүүлэгчдийн эрүүл ахуйд их нийцсэн үйлчилгээ юм. Бургер зооглох үед соус нь урсах, мах, ногоо нь хальж гарч ирэх тохиолдол гардаг шүү дээ.

Тийм учраас бургерээ тавтай зооглох боломжоор хангахын тулд эрүүл ахуйн шаардлага хангасан нэг удаагийн хар бээлий, хутга, сэрээний багцаар үйлчилдэг. Түргэн хоолны газрууд ихэвчлэн үхрийн махтай бургеруудыг санал болгодог бол бид сонирхолтой концепци бүхий олон төрлийн бургер үйлдвэрлэдгээрээ тэднээс өөр.

Тухайлбал, Мексикан, Стейк, Классик бургер, хүүхдүүдэд зориулсан Бамбино бургер, цагаан хоолтнуудын зооглох дуртай хөх тарианы гурилан талх бүхий Веган бургер, ямар ч махгүй Чиз котлет бургер, гахайн махтай Чикаго бургер, тахианы махтай Браун бургер, өндөг, бэконтой Breakfast бургер, дан болон давхар махтай Black burgerгээд эрүүл амьдралын хэмнэлд нийцсэн төрөл бүрийн бургер Black burger factory-д бий. Бургерийн махны тухайд, нам хэмд бүтээгдэхүүний амин дэм, шим тэжээлийг алдагдуулалгүйгээр боловсруулсан дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн гэдгийг онцлох нь зүйтэй байх.

 

-Эрүүл мэндийн зөвлөгөөнүүдэд “Улбар шар, ногоон өнгөнүүд хоолны дуршлыг илүү хөдөлгөдөг, цэнхэр өнгө бууруулдаг” гэж дурдсан байдаг. Хар өнгө хоолны дуршилд хэрхэн нөлөөлдөг бол?
-Монголчуудын маань дунд хар өнгөний хэрэглээ түгээмэл. Голдуу хар бараан өнгөтэй хувцас өмсдөг шүү дээ. Энэ талаас нь харвал, хүмүүст хар өнгө хамгийн ойр буудаг. Хар өнгөтэй бургер тэдний сонирхлыг маш их татахын зэрэгцээамталж үзэх дуршлыг нь ч тун ихээр өдөөдөг юм билээ.

Харин бид рестораныхаа дотоод тохижилтод хурц өнгийг огт сонгоогүй. Цөөн тооны буюу 2-3 өнгийг хослуулсан. Яагаад гэвэл, хэт олон өнгө холилдсон, тэр дундаа хурц өнгө давамгайлсан газарт хоол идэх хүсэл хүмүүст төрдөггүй. Эсрэгээрээ хэт тод өнгө нь тэднийг бухимдахад хүргэдэг. Тэгвэл хар, цагаан өнгөний хослол тайвшруулах мэдрэмжийг төрүүлдгээс гадна хүний нүдэнд дасал болсон байдгаараа онцлогтой.

 
 
 

-“Бургер идвэл таргална” гэх“айдас” бүсгүйчүүд гэлтгүй эрчүүдэд ч байдаг шүү дээ.Та бүхэн тэдэндхоолныхоо илчлэгийг хянах боломж олгож, бургер бүрийнхээ илчлэгийг хоолны цэсэнд хамт бичжээ?
-Хүмүүс сүүлийн үед хоолны илчлэг, шимт чанарт их анхаардаг болсон. “Ямар хоол идвэл биед маань шим болж, эрүүл байх вэ” гэдэг талаар ч өөр хоорондоо мэдээлэл солилцож, эрүүл хооллохыг эрмэлзэж байгаа нь тун сайн хэрэг.

Нийгмийн энэхүү шинэ соргог, дэвшилттэй хандлагыг манай хамт олон дэмжиж, Технологи, үйлдвэрлэлийн албанаас “Бүх сүлжээ рестораныхаа хоолны цэснүүдэд бүтээгдэхүүнүүдийнхээ илчлэгийн хэмжээг бичье” гэдэг санаачилгыг өнгөрсөн онд дэвшүүлсэн юм. Энэ талаарх журмаа ч бид баталсан. Black burger factory-ийн бургерүүдийн илчлэгийг хоолныхоо цэсэнд тэмдэглэх саналыгдэмжсэн. Учир нь хүмүүсийн дунд “Бургер бол түргэн хоол, хурдан таргалуулдаг” гэсэн сөрөг ойлголт байдаг.

Тийм учраас энэхүү сөрөг ойлголт, сэтгэгдлийг өөрчлөхийн тулд 100 грамм тутмын илчлэгийг хоолны цэсэн дээрээ зоригтойгоор тавьж өгсөн. Хүн өдөрт 1300-1500 ккал илчлэгтэй хоол идэх ёстой. Тэгвэл манай гол нэрийн бүтээгдэхүүн болох Black burger яг энэ хэмжээг барьдаг. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчид маань “Бургер идээд таргалчихвий” гэж стресстэх огт шаардлагагүй. Харин ч органик бүтээгдэхүүн хэрэглэж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж байгаадаа бардам байх хэрэгтэй.

 

-Америкчууд түргэн хоолны газруудыг “Гуалиг биеийн төгсгөл” гэж нэрлэдэг юм билээ. “Black burger factory-оор үйлчлүүлээд таргалахгүй” гэх баталгааг та яаж өгч чадах вэ?
-Нэг л зүйлийг хэлье. Хүн зохист хэмжээгээ хэтрүүлж идвэл ямар ч хоол идсэн жин нэмнэ. Эсрэгээрээ түргэн хоолыг зохистой хэмжээнд зоогловол таргалахгүй байж болно.

“Юм гэдэг хэмжээтэй” гэдгийн учир ийм энгийн ойлголтоос эхэлнэ шүү дээ. Хэрэв хоолныхоо илчлэгийг зөв тооцож, хоол хүнсээ хэрэглэдэг бол Black burger factory-оор өдөр бүр үйлчлүүлсэн ч жиндээ санаа зовох шаардлагагүй. Уншигчдадаа шинэ мэдээлэл дуулгахад, бид тун удахгүй фитнесс хоолны багц гаргах гэж байгаа. Залуус фитнессээр хичээллэх нь улам нэмэгдэж байна.

Тиймээс Black burger factory-ийнхны зүгээс тэдэнд зориулж, хөх тарианы гурилан талх, тахианы цээж махтай бургер, илчлэг багатай салатнуудаар үйлчлэхээр зэхэж байна.

 
 

-Уучлаарай, сониуч асуулт гэх үү дээ. Түргэн хоол донтуулдаг талтай. Танай үйлчлүүлэгчид дунд “Бургерт донтогсод” хэр олон байдаг бол?
-Донтогсод гэхээсээ илүү “Black burger factory-ийн амтанд дурлагсад” гэвэл зохилтой. Фэйсбүүкээс санаандгүй тохиолдлоор нэг ийм сэтгэгдэл уншиж байсан. “Black burger-ийн амт яагаад тийм гоё байдаг юм бол.

Идэхгүй бол унтаж чадахгүй нь ээ. Бодогдоод байна” гэж. Энэхүү сэтгэгдлийг бичигчтэй адил Black burger-т үнэнхүү дуртай үйлчлүүлэгчид маш олон.

-“Түргэн хоолны газар учраас түргэн л үйлчлэх учиртай”...Үйлчлүүлэгчдийн зүгээс тавьдаг гол шаардлагуудын нэг нь энэ байх. Тогооч нар тань тэдний захиалсан хоолыг хэдэн минутын дотор бэлэн болгодог вэ?
-Хоолныхоо захиалгыг 30-40 секундэд авч, бургерүүдээ тухайн үеийн ачааллаас шалтгаалж 8-15 минутад хийдэг. Энэ нь захиалсан хоолоо удаан хүлээх завгүй яаруу яваа хүмүүс, шалгалтдаа бэлтгээд хоол ч идэж амжаагүй оюутнууд, ажил хэрэгч бизнесмэнүүдэд их тохирсон үйлчилгээ.

Хэрэв үйлчлүүлэгчид маань хоолоо идэж барахгүй, аль эсвэл ажил, сургууль руугаа авч явах шаардлагатай бол бид бор цаасан эко сав,торонд хийж өгдөг. Товчхондоо, манай хамт олон байгальд сөрөг нөлөөтэй хуванцар сав, гялгар уутнаас аль хэдийнэ татгалзсан.

 

-Үйлчлүүлэгчид санал хүсэлтээ илэрхийлэхээс гадна “Ингэвэл яасан юм бэ. Тэгвэл зүгээр биш үү” гэх мэтээр санаа оноогоо хуваалцах нь бий. Тэдний санаачилгаар нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий юү?
-Манай үйлчлүүлэгчид бол бидний дотны найзууд л гэсэн үг. Бид тэдэнд ийм сэтгэлээр хандаж, эрүүл мэндэд нь тустай бүтээгдэхүүнүүдээр үйлчлэхийг хичээдэг.

Үйлчлүүлэгчид маань ч гэсэн бидэнд дотны найз шиг зөвлөж, санал хүсэлтээ чин сэтгэлээсээ илэрхийлдэг. Black burger factory нээлтээ хийснээс хойш 60-120 хуудастай олон дэвтэр дуусгасан. Тэдгээр нь дандаа үйлчлүүлэгчдийн талархлын үгстэй сэтгэгдэл, санал хүсэлтүүд байдаг.

Дотоодын үйлчлүүлэгчдээс гадна гадаадын жуулчид Black burger factory-ийг олноор зорин ирдэг уламжлал тогтсон. Тэд энэхүү үндэсний шинэ брэндэд өндөр үнэлгээ өгч байгаа.

 

-Black burger factory-ийн хаалганы гаднахь, доторхи бариулыг сүхээр хийсэн нь анх удаа ирж байгаа хүмүүсийг бараг шоконд оруулмаар. Дотоод засал чимэглэл нь ч их этгээд юм. Интерьер, экстерьер дизайныг хэн гаргасан бэ?
-Гадаад, дотоодод явж байхдаа олж харсан шинэлэг, содон өнгө төрхөөс санаа авсан зүйл бий. Орос мэргэжилтний зөвлөгөөг ч авсан. Гэхдээ гол концепцио төслийн багаараа хэлэлцэж, ямар нэгэн хэв маягт баригдалгүйгээр интерьер, экстерьер дизайнаа тодорхойлсон.

Ерөнхийдөө лофт стиль зонхилохын дээр залуусын дунд трэнд болсон элементүүдийг шигтгэж, эко орчныг давхар бүрдүүлсэн нь манай давуу тал. Рестораныхаа дотоод чимэглэлд навчит ургамлуудыг ашигласан нь “Black burger factory-ийн бүтээгдэхүүнүүд эрүүл, органик юм шүү” гэсэн мессэж ч байж болно шүү дээ.

Хаалганы бариул сүх шиг хэлбэртэй байгаа нь тогтсон хэв маягийг өөрчлөх гэсэн шинэ санаа юм.


Хаяг: СБД, СТӨ-ний хойд талд, Туушин зочид буудлын зүүн талд

Утас: 77114664

Facebook: Black Burger

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.