Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбайд төрийн уламжлалыг сэргээх үндэсний хувьсгал эхэллээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн"-өөс Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хувьсгалыг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд 06:00 цагаас эхлүүллээ.

Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн Ш.Баярсайхан "Бид хамтдаа эвлэлдэн нэгдэж, шударга бус нийгмийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн үзэл бодлоо илэрхийлж байна. Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хувьсгал болон өөрчлөлт шинэчлэлтийн хүрээнд 1990 онд дутуу хийснээ гүйцээж, шинээр эхлэх зайлшгүй шаардлага гарч байна.

Монгол Улсын иргэд намчирхаж талцахгүй нэгдэхэд хүн бүрийн хүчин чармайлт идэвх оролцоо чухал гэдгийг хэлмээр байна" гэлээ. 

Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хувьсгалын зорилго нь ахуй төрөө цэвэрлэн нам, төр, хулгайч гурвыг салган тусгаарлах, төрийн тэрбумтнаас ард түмний хөрөнгийг эргүүлэн авч улсын өрийг тэглэх, Оюу толгой, Эрдэнэт гэх мэт ордуудыг төрд эргүүлэн авч улсаа хөгжүүлэх, хөрөнгөтнүүдэд зориулсан хотхон болон АСЕМ -ын барилга, 570 автобусыг манай улсын ирээдүй болох хүүхдэд зориулах, төрийн албанд ажиллаж байсан болон одоо байгаа иргэдийг өөрийн хүсэлтээр шалгуулах, шударга гэдгээ тогтоолгоход чиглэж байгаа ажээ. 
Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг