Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өдөрт 100 гаруй TOYOTA автомашинд засвар үйлчилгээ үзүүлж байна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 12
Сурталчилгаа

Дэлхийн брэнд  Toyota-ийн албан ёсны дилер Таван Богд ХХК-ийн Toyota-ийн засвар үйлчилгээний төв үйл ажиллагаагаа эхлүүлээд даруй 3 жил болжээ. 

Энэ хугацаанд Монгол улсын хэмжээнд байгаа 250,000 гаруй Toyota болон Lexus загварын автомашинуудын 51,000 автомашинд Тоyota–ийн стандартын дагуу найдвартай засвар, үйлчилгээ, баталгаат сэлбэгийн үйлчилгээ үзүүлжээ.

 

3 жил гэдэг хүмүүний амьдралтай харьцуулахад богино хугацаа ч нэгэн сэтгэл, хандлагаар нэгдсэн баг хамт олны хувьд сурч хөгжин, мэргэшихэд  чамлахааргүй их хугацаа билээ.

Борлуулалт, засвар, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхсайхан 

Бид эхний хэдэн сард  өдөрт 30 гаран  автомашин засдаг байсан бол одоо өдөрт 100 гаруй автомашинд засвар, үйлчилгээ үзүүлдэг. Өөрийн хийж буй ажилдаа эзэн болж, өдөр бүр байдаг чадлаараа хичээн ажиллана гэдэг амжилтанд хүрэхийн үндэс. Тиймээс инженер, техникийн ажилтнууд маань өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж, ажлын байран дээрээ туршлагажин, бүтээмжээ өсгөн үнэ цэнийг бүтээж байна. Мөн манай засварын төвийн инженер, техникийн ажилтнууд Япон улсадToyota-ийн  мэргэжлийн сургалтанд суралцаж, амжилттай бэлтгэгддэг. Үүний нэг бахархам жишээ бол, Таван Богд ХХК-ийн инженер Ц.Бямбадорж Toyota Motor Corporation-оос Diagnosis Master Technician цолыг анхлан гардсан Монгол хүн болсон явдал юм.  Бусад инженер, механикуудыг  маань ч Toyota Motor Corporation-оос олгосон мэргэжлийн сертификаттай.
 

Таван Богд ХХК-ийн Toyota-ийн засвар үйлчилгээний төв нь дэлхийн аль ч улсын Toyota-ийн засвар үйлчилгээний төвд үйлчлүүлж байгаатай адил үйлчилгээг үзүүлдэг.

Автомашиныхаа эрүүл мэндэд анхаардаг Toyota, Lexus автомашин эзэмшигч та бүхнийг Замын Цагдаагийн Газрын баруун талд байрлах Таван Богд ХХК-ийн Тoyota Албан ёсны засвар үйлчилгээний төвд  очоод үз. Бусдыг тэдэнд даатгахад болно.

 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.