Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын худалдааны салбарт Имартын захирлууд цалингаараа тэргүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын жижиглэнгийн худалдааны салбарын гүйцэтгэх захирлуудын 2017 оны цалин хангамжийн мэдээллийг өнөөдөр ил болгожээ.

Өнгөрсөн онд авсан цалин, урамшууллаараа Шинсегэ Их дэлгүүрийн сүлжээний гүйцэтгэх захирал Жан Жэ Ён салбартаа тэргүүлсэн байна. Тэр 2017 онд нийт 1.59 тэрбум вон ($1.49 сая) авсны 929 сая вон нь үндсэн цалин, 669 сая нь урамшуулал байжээ.

Дэд байранд мөн тус Шинсегэ группын эзэмшдэг Имарт сүлжээний захирал Ли Гап Су орж, жилийн 1.37 тэрбум воны цалин урамшуулал авсан байна.

Тэдгээрийн дараа Хьюндэй их дэлгүүрийн Пак Дон Вон 961 сая, Лотте их дэлгүүрийн Кан Хи Тэ 939 сая, Лотте Мартын Ким Жон Ин 700 сая воны орлого тус тус олжээ.

 

Эх сурвалж: Yonhap News