Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн анхны бүжгийн хамтлаг ирнэ

Ч.Тулга
2018 оны 4 сарын 12
Зууны мэдээ
Зураг зураг

И.А.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн чуулгын уран бүтээлчид ирэх зургаадугаар сарын 8-нд Улаанбаатар хотод тоглолтоо хийнэ.

1937 онд байгуулагдсан тус чуулга П.И.Чайковскийн нэрэмжит концертын танхимд байрлаж хичээллэдэг бөгөөд дэлхийн хамгийн анхны мэргэжлийн бүжгийн хамтлаг гэдгээрээ ялгардаг. Анхныхаа аялан тоглолтыг 1942 онд Монгол Улсаас эхлүүлсэн түүхтэй.

Улсдаа хамгийн олон аяллын тоглолт хийсэн хамтлагаар шалгарч, Оросын Гиннесийн номонд бичүүлжээ. Tуc чуулгыг үүсгэн байгуулагч Игорь Александрович Моисеев нь дэлхийн бүжгийн урлагийн хөгжлийн хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан, ардын бүжгийг дэлхийн соёлын өмч болгон таниулсан XX зууны агуу бүжигчин хүн юм.

Зураг