2018/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,394.96₮
B05
УЛААНБААТАР
10°
|
B32
УЛААНБААТАР
17°
|
-2°
B32
УЛААНБААТАР
21°
|
12:00
S26
13:00
S28
14:00
S28
15:00
S28
16:00
S28
10°
17:00
S28
11°
18:00
S44
10°
19:00
S44
10°
20:00
S32
21:00
S32
22:00
S32
23:00
S32

Трамп Оросыг пуужингаар сүрдүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN

Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа Сирид пуужингийн цохилт өгөх гэж байгаагаа зарлаж, Оросын талыг хүлээж авахад бэлэн байхыг сануулжээ.

Өнгөрсөн Бямба гарагт Башар аль Ассадын арми зүүн Гута бүсийн Доума хотхонд байгаа сөрөг хүчнийхэнд химийн зэвсгийн цохилт өгсөн мэдээлэл цацагдсан юм.

Сүүлд авсан мэдээллээр энэ довтолгооны улмаас 70 орчим хүн амиа алдаж, 500 гаруй хүнд хордлогын шинж илэрсэн байна.

Энэ явдлын дараа Трамп химийн зэвсэг хэрэглэсэн явдлыг тэвчихгүй гээд Сирийн дэглэмд хатуу цохилтоор хариу барихаа амласан юм.

Тэр Ассадын армид цохилт өгөхдөө Франц, Британий холбоотнуудтайгаа хамтрана гэдгээ мэдэгдсэн. Харин өнөөдрийн мэдэгдэл нь тэд цохилтын төлөвлөгөөгөө боловсруулж дууссаныг харуулж байна.

Трамп твиттер хуудсандаа “Сири рүү харвасан ямар ч пуужинг устгана гэдгээ Оросын тал амласан. Одоо бэлдээрэй Оросуудаа! удахгүй шинэ, хүчирхэг, ухаалаг пуужин очино. Та нар хорт хийгээр хүмүүсийг алж баясдаг адгуустай түншлээд хэрэггүй байсан юм!” гэж бичжээ.

Ням гарагт АНУ-аас Сирид цохилт өгөх тухай мэдэгдэл гарсны дараа Оросын армийн хэд хэдэн өндөр албан тушаалтан Сири рүү харвасан пуужинг харваж устгахаа мэдэгдэж байв.

Хэнийх нь зэвсэг хүчтэй болохыг харах цаг ирж байна.

 

Эх сурвалж: BBC

 

x