Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхээс Л.Пүрэвбаатарыг "УБТЗ" ХНН-ийн хөрөнгөөр бариулсан хаусаа суллаж, буцааж өгөх шийдвэр гаргалаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хөрөнгөөр хувьдаа 1 тэрбум 484 сая төгрөгийн байр авахуулсан гэх хэрэгтэй холбоотой маргааныг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Шүүхээс "УБТЗ" ХНН-ийн  нь хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй" гээд Л.Пүрэвбаатар нь уг хаусыг эзэмших, ашиглах эрхгүй тул нэн даруй суллаж Улаанбаатар Төмөр Замд буцааж өгүүлэхээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. 

"Энэхүү өндөр үнэтэй хаусыг дуудлага худалдаагаар зарж, олсон орлогыг төмөр замчдыг орон сууцжуулах хөнгөлөлтэй зээлд зарцуулахаар төлөвлөж байгаа"  гэж "УБТЗ"-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.