2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
25°
|
B12
УЛААНБААТАР
|
B28
УЛААНБААТАР
11°
|
-2°
00:00
S32
11°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
11°
09:00
S32
14°
10:00
S32
17°
11:00
S32
20°

Автын ослоор нас барсан хосын хүүхдийг дөрвөн жилийн дараа төрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN

Хятадын залуу хосууд автомашины ослоор дөрвөн жилийн өмнө нас барж байжээ. Гэтэл тэдний эцэг эхчүүд амь үрэгдсэн хүүхдүүдийнхээ хүүхдийг саяхан өлгийдөж авсан байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд нь нас барсан ч ачийн зулай үнэрлэж чаджээ.

2013 оны гуравдугаар сард Жянсу мужийн Ишинд болсон автын ослын үеэр Шэн Жие, түүний эхнэр Лю Ши нар амиа алдсан байна.

Тэд нас барахаасаа өмнө хүүхэдтэй болох эмчилгээ хийлгэж байсан тул тэдний үрийг эмнэлгийн лабораторид хадгалж байжээ.

Хосын эцэг эхчүүд талийгаач хүүхдүүдийнхээ үрийг Нанжин хотын эмнэлгээс авах гэж удаан хөөцөлдсөн байна. Хятадад үүнийг зохицуулсан хууль байгаагүй нь саад болж байв.

Эцэст нь шүүхийн шийдвэр тэдний талд гарсан ч үрийг бусдад тээлгэж төрүүлэх нь Хятадад бас хориотой байсан гэнэ. Ингээд тэд тээгч эхийг хуулиар зөвшөөрдөг Лаост очиж, 27 настай эмэгтэйд үрийг суулгуулж төрүүлсэн байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тээгч эх амжилттай төрж, үр хүүхдээ алдсан эцэг эхчүүд өвөө, эмээ болцгоожээ.

Ийнхүү удам нь тасрах гэж байсан хүмүүс ач хүүтэй болж, магнайгаа хагартал баярлацгаасан байна.

Ач хүүгээ том болоход нь түүнийг хэрхэн төрүүлснийг үнэнээр нь хэлнэ, өөр сонголт байгаагүйг тэр ойлгоно гэж найдаж байгаагаа шинэ эмээ, өвөө нар хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

x