Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Том оврын шилмүүст моддыг угаах, хаврын цэнэг усалгааны ажил эхэлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Том оврын шилмүүст модны хаврын цэнэг усалгааг энэ сарын 1-нээс мэргэжлийн 8 байгууллага хуваарийн дагуу гүйцэтгэж эхэлжээ. 

Хотын төвийн гудамжуудын нийт 1,100 модыг шохойдож, 710 модонд хэлбэржүүлэлт хийсэн байна. Хаврын цэнэг усалгаа энэ сарын 15-нд дуусч хөрсний чийгшлээс хамаарсан байнгын усалгаа хуваарийн дагуу тогтмол үргэлжлэх юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  2016, 2017 онуудад хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор 4,083 ш том оврын шилмүүст модыг шилжүүлэн тарьсан билээ.

Эдгээр шилмүүст модны арчилгааг агротехнологийн дагуу хийснээр 99.6 хувийн ургалттай байгаа аж.