2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B34
УЛААНБААТАР
23°
|
B28
УЛААНБААТАР
|
03:00
S44
04:00
S32
-1°
05:00
S32
-1°
06:00
S32
-1°
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
12°
11:00
S32
14°
12:00
S32
17°
13:00
S32
18°
14:00
S32
19°

Сонгдо эмнэлгийн Зүрх судасны мэс заслын их эмч Ц.Буянтөгс: Хиймэл судас олон давуу талтай ч дараагийн хяналт, арчилгаа илүү чухал

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 4 сарын 10
СОНГДО зөвлөж байна

Манайд төдийлөн хэрэглэж хэвшээгүй байгаа төвийн венд нэмэлт хиймэл судас тавих мэс заслын талаар Сонгдо эмнэлгийн Зүрх судасны мэс заслын их эмч Ц.Буянтөгстэй ярилцлаа. 

-Хиймэл судас тавих мэс засал олон төрөл байдаг гэсэн. Тэгвэл төвийн венд нэмэлт хиймэл судсыг ямар тохиолдолд тавьдаг вэ?  

- Эмийн эмчилгээг судсаар хийх нь биохүртэхүй  хамгийн өндөр эмчилгээний арга юм. Хүмүүсийн ярьж заншснаар судас тариа гэдэг нь захын өнгөц венийн судсаар эмчилгээ хийхийг хэлж байгаа юм. Тэгвэл эрчимт эмчилгээ шаардсан хүнд өвчнүүд, томоохон хагалгааны үед төвийн вен буюу шууд зүрх рүү орж байгаа судсаар эмчилгээ хийх шаардлагатай болдог. Гэвч энэ үед халдвар хамгаалалын дэглэм сайтар баримтлахгүй бол цусан үжил буюу сепсисээр хүндрэх ба удаан хугацаагаар ашиглах боломжгүй  байдаг.

Тэгвэл тусгай зориулалтын порт бүхий хиймэл судас төвийн венд тавиад порт буюу баллоныг арьсан дор бэхэлснээр энэ эрсдлийг хамгийн бага болгох боломжтой болсон. Нэг тавиулсан байхад 6 сараас 1 жил ашиглах боломжтой. Судас хайх шаардлагагүй. Зөвхөн эмчилгээ хийх үед баллон руу тусгай зүүгээр хатгана. Бусад үед зүү, катетер ил харагдахгүй. Гадаад оронд хавдрын эмчилгээ хийлгэж ирсэн хүмүүс химийн эмчилгээний порт нэрээр нь мэддэг юм билээ. 

-Нэмэлт хиймэл судас тавиулахын давуу тал гэвэл? 

- Хавдар, системийн өвчний үед химийн эмчилгээ тодорхой протоколоор хийлгэх, цус цусан бүтээгдэхүүн удаан хугацаагаар сэлбүүлэх шаардалагатай өвчтнүүдэд хамгийн үр дүнтэй. Захын судсаар дээрх эмчилгээг олон удаа хийвэл судас үрэвсэх, гэмтэх, бөглөрч цусны урсгалгүй болох аюултай. Гадны орнуудад химийн эмчилгээг зөвхөн төвийн венээр хийх стандарттай.

Манайд ийм хиймэл судас олдоц муу, хэрэглэж хэвшээгүйн улмаас нөгөө л өнгөн судсанд хийсээр байна. Цусны өвчтэй зарим хүүхдийн ар гэрийнхэн олон удаа эмчилгээнд орж, сүүлдээ эмчилгээ хийх судас нь олдохгүй болохоор халшраад Бээжин, Солонгос явж ийм хиймэл судас тавиулж байсан ч тохиолдол байдаг юм билээ. Өмнө нь захын судсаар химийн эмчилгээ хийлгэж байсан өвчтөн хиймэл судас тавиулчаад эртхэн мэдсэн бол гээд халаглаж байгаатай олон таарсан. Төвийн венийн урсгал хурдан тул эмчилгээний үр дүн өндөр, гаж нөлөө бага талаар олон судалгаа байдаг.

-Хиймэл судас тавих мэс засал хэр хүнд вэ? 

- Ихэвчлэн дээд мөчдийн буюу гүрээний, эгмэн доорх венийн судсыг сонгодог. Хүүхдэд тавихаас бусад тохиолдолд унтуулах шаардлагагүй, хэсгийн мэдээ алдуулалтай хийгддэг. Өвчтөнүүдийн хувьд ихэвчлэн дархлаа сул, цус бүлэгнэлт муутай, хавдартай гэх мэт хүнд байдаг учраас эмчлэгч эмчтэй сайтар ярилцаж, шинжилгээ хийж, чухам хэзээ тавих нь илүү тохиромжтой талаар зөвлөлддөг. Тэр талаараа илүү анхаарах хэрэгтэйгээс биш хувь хүнд бол ямар нэгэн зовиур шаналгаа багатай. Хиймэл судсаа тавиулсныхаа маргаашнаас эмчилгээндээ орж болно. Долоо хоногийн дараа бүх шарх сорви эдгэрнэ. Шүршүүрт орж, дуртай хувцсаа өмсөж болно. 

Хиймэл судас тавих мэс засал хүнд, хэцүү биш ч гэлээ мэс заслыг тусгай баг нарийн хяналтанд хийдэг. Нэн тэргүүнд аль судсанд тавибал илүү тохиромжтойг судасны эхогоор харна. Судас тавих агшинд катетерийн  байрлалыг рентгенээр хянана. Үзүүр зүрхэнд хэт ойр цочроохоор байрлаж болохгүй. Мөн хагалгааны үед ямар нэг хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлнэ. 

-Сонгдо эмнэлэг энэ төрлийн мэс заслыг хэдэн жил хийж байгаа вэ?

- Сонгдо эмнэлгийн хувьд 2015 оноос төвийн венд нэмэлт хиймэл судас тавьж эхэлсэн. Манайх АНУ-ын эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч BARD Access Sytems, Inc компаний X-Port брэндийг ашигладаг. Энэхүү брэнд нь металл агуулаагүй тул MRI шинжилгээнд орох боломжтой, өвчтний аюулгүй байдлын үнэлгээгээр хамгийн сайнд тооцогддог. 

Хиймэл судас бүр дистербутерээр дамжин тусгай сери дугаартай, өвчтөнд очих техникийн паспорт, зааварчилгаа зэрэгтэйгээ ирдэг. Энэ нь үйлдвэрлэлт, тээвэрлэлттэй холбоотой эрсдэлээс бүрэн хамгаалж байна гэсэн үг. Хил гаалиар нэвтрэхэд тухайн хүний биед гадны биет илэрлээ гэхэд хиймэл судасныхаа паспортыг үзүүлээд нэвтрэнэ гээд хувь хүнийхээ аюулгүй байдлыг эргээд хангаж байна гэсэн үг.

 

x