2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
25°
|
B12
УЛААНБААТАР
|
B28
УЛААНБААТАР
11°
|
-2°
00:00
S32
11°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
11°
09:00
S32
14°
10:00
S32
17°
11:00
S32
20°

BI: Трамп, Ким нарыг уулзуулж магадгүй байгаа ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЙТЭН НИЙСЛЭЛ хотын тухай

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN

Дэлхийд алдартай мэдээллийн сайт Business Insider удахгүй болох Дональд Трамп, Ким Жон Ун нарын түүхэн уулзалтыг зохион байгуулах магадлалтай байгаа Монгол улсын нийслэл Улаанбаатарын тухай танилцуулга бэлджээ. Уг мэдээллийг орчуулан хүргэж байна.


 

Өнгөрсөн долоо хоногт энэхүү чухал уулзалтад бэлдэж байгаа Вашингтоны албаныхан Улаанбаатар хотыг боломжит хувилбарт тооцож байгаа тухайгаа CNN агентлагт мэдээлсэн юм.

Монгол улсын өмнөх болон одоогийн ерөнхийлөгч нар ч сонирхлоо илэрхийлсэн. Тус улс нь Хойд Солонгос, Японы төлөөлөгчдийн уулзалтыг өмнө нь зохион байгуулж байсан, ОХУ, Хятадаас гадна АНУ, Хойд Солонгос гээд дэлхийн олон оронтой найрамдалт харилцаатай.

Ингээд удахгүй Трамп, Ким нарыг уулзуулж болзошгүй байгаа хоттой танилцацгаая.

 

Монгол бол маш том газар нутагтай улс. Техасаас хоёр дахин том, Европын Холбоотой бараг адил хэмжээтэй.

 

 

Гэхдээ энд ердөө 3 сая хүн амьдардаг.

 

 

Энэ нь Монголыг дэлхийд хүн амын хамгийн бага нягтралтай орон болгодог.

 

 

Хүн амын гуравны нэг гаруй нь буюу 1.3 сая хүн Улаанбаатарт амьдардаг.

 

 

Энэ хот бол өндөр, нам барилга байшин холилдсон, бас гэр хэмээх нүүдэлчдийн уламжлалт сууцнаас бүрдсэн газар.

 

 

Гэр хороолол нь хотынхоо захаар байрлаж, ажил хайж хотод ирсэн орон нутгийн иргэдийн гол сууц болдог.

 

 

Тэдний ихэнх нь усан хангамжгүй

 

 

Парламентын ордны өмнө нь 1921 оны хувьсгалын удирдагч Дамдины Сүхбаатарын хөшөө байрладаг.

 

 

Төв талбай нь анхнаасаа Сүхбаатарын нэрээр нэрлэгдэж байсан. Сүүлд хэсэг хугацаанд Чингис хааны нэрээр нэрлэгдсэн ч шүүхийн шийдвэрээр нэрийг нь буцааж байжээ.

 

 

Парламентын ордны гадна Чингис хааны аварга хөшөө байрладаг.

 

 

Чингис хааны ач хүү Хубилай хаан нь бас Монголчуудын нэгэн бахархал болдог.

 

 

Улаанбаатар бол халаалтын зориулалтаар шатаасан нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдолд нэрвэгдсэн хот.

 

 

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод тооцогддог тул Улаанбаатарын халаалт маш чухал асуудал.

 

 

Өвөл агаарын хэм нь -40 хүрдэг. Тагт болон машины ачааны хэсэг энэ үед маш сайн хөлдөөгч болдог.

 

 

Жилийн ихэнх үед таагүй цаг ууртай тул зочид буудал, зам тээврийн ачаалал бага. Энэ нь Трамп-Кимийн уулзалтын үед ирэх дипломатууд, хэвлэлийнхнийг шуурхай хүргэх, байрлуулахад давуу тал байж болох юм.

 

 

Улаанбаатарт Чингис хаан нэртэй олон улсын нисэх буудал бий. Энд Трампын Air Force One нисэх онгоц газардах боломжтой. Мөн Ким агаараар, эсвэл газраар хуягт галт тэргээрээ ирэх боломжтой юм.

 

 

Энэ улс дэлхийн ихэнх улс оронтой найрсаг харилцаатай.

 

 

Монгол улс өөрийгөө төвийг сахигч орон гэдэг. Энэ оны эхээр тэд Их Британитай дипломат харилцаа тогтоосныхоо 55 жилийн ойд зориулж Битлзийн мөсөн баримлыг босгож байсан.

 

 

Улаанбаатарт улс хоорондын яриа хэлэлцээрүүд болж байсны нэг нь Хойд Солонгос, Японы уулзалт юм.

 

 

Уг уулзалтыг тэд улсынхаа ерөнхийлөгчийн амьдардаг Их Тэнгэрийн аманд зохион байгуулж байв.

 

 

Монгол улсын ерөнхийлөгч Х. Баттулга нь тулааны урлагийн мэргэжилтэн бол ерөнхий сайд нь Харли Дэвидсоны фэн клубын тэргүүлэгч юм.

 

 

Өнгөрсөн онд НҮБ хориг зарлах хүртэл Монголд 1,200 орчим Хойд Солонгосын иргэн ажиллаж байсан. Тэдний түрүүч арванхоёрдугаар сард нутаг буцсан байна.

 

 

Бас Хойд Солонгосын олон дүрвэгч Хятадаар дамжин Монголыг зорьдог. Тэд энд ирмэгцээ Улаанбаатар дахь Өмнөд Солонгосын элчингээс тусламж хүсэж, Сөүлд хүрдэг.

 

 

Хоёр орны харилцаа Монголыг коммунист дэглэмтэй байх үеэс эхлэлтэй. Улаанбаатарын захад 50 жилийн өмнө Хойд Солонгосын байгуулж өгсөн сургуульд одоо болтол хүүхдүүд суралцдаг.

 

 

Монголд хүүхэд олноор мэндэлж байгаагаас цэцэрлэгийн хүрэлцээ муу. Үүнийг шийдэхийн тулд эцэг эхчүүдийн дунд сугалаа зохион байгуулдаг байна.

 

 

Жил бүр 16,000 орчим хүүхэд морь унаж уралддаг. Морь уралдах нь Монголын уламжлалт соёлд тооцогддог боловч сүүлийн үед хүний эрхийн байгууллагууд шүүмжилж, шүүхээс уралдааныг хязгаарлаад байгаа.

 

 

Google Street View үйлчилгээ 2015 онд Монголд нэвтэрсэн.

 

 

2016 онд Монгол Шуудан компани what3words стартап компанитай хамтран 3x3 метр харьцаатай нарийвчлал бүхий хаягжилтын систем нэвтрүүлсэн. Тухайлбал Улаанбаатарын төмөр замын буудлын нэг цэгийн хаяг “pricing. Drizzly.potato” гэсэн үгсээр илэрхийлэгддэг байна.

 

 

Монголд АНУ-ын хэд хэдэн улс төрч айлчилж байсан. Тухайлбал төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри, Хиллари Клинтон нар.

 

 

Ерөнхийлөгч Жорж Буш, дэд ерөнхийлөгч Жое Байден нар мөн айлчилж байжээ.

 

 

Монгол улс нь дэлхийн хоёр дахь коммунист орон болж, ЗХУ-тай ойр харилцаатай байсан. Одоо ч олон сурагч Орос хэл судалдаг.

 

 

1990 онд коммунист дэглэмийг нурааж, Ленины сүүлчийн хөшөөг 2012 онд буулгасан.

 

 

Буддизм дахин дэлгэрч байгаа ба хүн амын хагас нь энэ шашныг шүтдэг.

 

 

Монголын нэг билэгдэл болсон спортын төрөл нь бүргэдээр ан хийх. Гэвч бүргэдээр агнагч цөөрч, энэ уламжлал устах дөхөөд байгаа юм.

 

 

x