Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Даничууд хуучин барилгыг нураахдаа буруу тооцсоноос зэргэлдээ байшинг гэмтээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Дани улсын зүүн бүсийн Вординборг хотод ашиглагдахаа больсон 53 метр өндөр зоорийн цамхагийг нураах ажиллагаа болжээ.

Гэвч тэсэлгээний дараа байгууламж тооцож байсан чиглэлийн эсрэг чиглэлд нурснаас зэргэлдээх барилгад гэмтэл учруулсан байна. Азаар хүний амь насанд хохирол учруулаагүй өнгөрчээ.

Харин нурангинд гэмтсэн барилга нь тус хотын соёлын төв байсан гэнэ. Энэ барилгад хөгжмийн сургууль, номын сан байдаг ажээ. Барилгын нэг тал гэмтэж засварлах шаардлагатай болсон байна.

Данийн тэсэлгээний мэргэжилтнүүд цамхагийг нураах бэлтгэл зохих дүрмийн дагуу хийгдсэнийг баталжээ. Гэхдээ хотын захиргаа нураах төлөвлөгөөг нарийвчлан шалгахаар болсон байна.

Эх сурвалж: The Guardian