Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

ХОТОО ЦЭВЭРЛЭХ ажилд нэгдэхийг уриаллаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн /Бямба гараг/ 11:00 цагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Цэвэрлэгээг нэгэн зэрэг нийслэл даяар 11:00-д эхлүүлэх бөгөөд иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх юм. 

Их цэвэрлэгээний 90 минут 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна. 

Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар их гэрлээ асааж, 11.00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэх юм.

 


Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирачийн ажлын алба