Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн үзэмжтэй мөнгөн дэвсгэртийг шалгаруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Ханш, санхүүгийн хүчин чадлыг нь үл хайхран, дизайн, гадаад үзэмжээр нь мөнгөн дэвсгэртийг шалгаруулдаг тэмцээн саяхан болж дүнгээ гаргажээ.

Ийм шалгаруулалтыг жил бүр International Bank Note Society (IBNS) байгууллага зохион байгуулдаг. Өнгөрсөн долоо хоногт тэд 2017 оны шилдэг дэвсгэртээр Швейцарийн 10 франкийн дэвсгэртийг шалгаруулжээ.

Уг дэвсгэрт дээр оркестр удирдаж байгаа удирдаачийн гарыг дүрсэлж, нөгөө талд нь тус улсын төмөр замын газрын зураг, цагийн механизм зэргийг дүрсэлсэн байна.

Энэ нь Швейцарчуудын цаг хатуу баримталдаг онцлог зан чанарыг харуулж байгаа гэжээ.

Үүний араас Шотландын Royal Bank of Scotland банкны гаргасан 10 фунт стерлингийн, Норвегийн 100 кроны, Жибути улсын 40 франкийн дэвсгэртүүд жагссан байна.

Шотландчууд дэвсгэрт дээрээ математикч, астрономич Мэри Сомервиллийг, Норвегичууд викингийн хөлөг онгоцыг, Жибути аварга загасыг дүрсэлсэн байдаг ажээ.

 
 
 
 

 

Эх сурвалж: Quartz