Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Засгийн газраас ОХУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

ikon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Оросын Кемерово хотын худалдааны төвд гал гарч, 64 хүн тэр дундаа 41 хүүхдийн амь насыг авч одсон золгүй явдал гарсан. Монгол Улс, Оросын Холбооны Улсын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа түүхэн хүнд хэцүү цаг үеийг хамтдаа туулж ирсэн түүхтэй.

Монгол Улсын Засгийн газрын газраас Оросын Холбооны Улсын Кемерово хотын худалдааны төвд гарсан галын улмаас түлэгдэж гэмтсэн иргэдийн эмчилгээнд зориулж Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаар тогтоолын дагуу шинжлэх ухааны Мон-Энзим үйлдвэрийн төрийн соёрхол хүртсэн бүтээгдэхүүний нэг болох  “Панкепсинтэй тосон түрхлэг 100гр”  350 ширхэг эмийг хүмүүнлэгийн тусламжаар энэ сарын 6-ны өдөр өглөө. Уг тос нь төрөл бүрийн ил шарх, гүн түлэгдэлт, идээт үрэвсэл, арьсны хагаралтын үед арьсанд түрхэж хэрэглэдэг юм.
 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов Искандер Кубаровичыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Азизов Искандер Кубарович хэлсэн үгэндээ хүнд хэцүү үед тусламж үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон монголын ард түмэнд талархал илэрхийлээд, тусламжаар өгч буй тосон түрхлэг түлэгдсэн иргэдийн эмчилгээнд нэмэр болох төдийгүй сэтгэл санааны чухал дэмжлэг болно гэдгийг онцоллоо.

Мөн энэ жил ОХУ-д эх хүүхдийн чиглэлээр 15 эмч мэргэжилтэнүүдийг Москва хотод үнэ төлбөргүй сургах болсон сайхан мэдээг Элчин сайд Азизов Искандер Кубарович энэ үеэр дуулгасан юм.

 

Эх сурвалж: ЭМЯ