Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дорноговь аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагчидаа 1 сая төгрөгөөр урамшуулна

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг тус тус урамшуулахаар Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний А/291 дугаар захирамж гарчээ. 

Ингэснээр элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг 1 сая төгрөг, бэлтгэсэн багшийг 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулах бөгөөд тус захирамжийг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөх аж. 
 

Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ