Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN

НЗДТГ "А" танхимд

10:00 цагт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана. Гүүрэн гарцын ажлыг эрчимжүүлэх болон нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. 

Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн хурлын зааланд 

10:00 цагт Нийгмийн эрүүл мэндийн мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулагдана.

УДЭТеатрт

12:00 цагаас ОХУ-н Чита хотын Драмын театрын уран бүтээлчид энэ сарын 9, 10-нд хүүхдийн болон инээдмийн мюзикл жүжгээ толилуулах талаар мэдээлэл хийнэ.

Стандарт, хэмжил зүйн газрын нэгдүгээр байрны хурлын танхимд

12:00 цагаас Үндэсний батлан хамгаалахын их сургуульд чанарын удирдлагын ISO 9001:2015 (MNS ISO:2015) стандартыг хэрэгжүүлснийг батламжилсан гэрчилгээг Стандарт, хэмжил зүйн газраас гардуулах ёслолын ажиллагаа болно.