Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Антарктидын наргүй, хөрсгүй орчинд эрдэмтэд анх удаа ногоо тарьжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Германы хэсэг эрдэмтэд өмнөд туйлд анх удаа нарны гэрэлгүй, хөрсгүй орчинд хүнсний ногоо тарьж ургуулж чаджээ.

Чингэлэг хэлбэртэй лабораторид тарьж ургуулсан хэд хэдэн төрлийн нарийн ногооны 4 кг орчим хэмжээтэй анхны ургацыг тэд хурааж авсан тухай Ассошэйтед Пресс агентлаг мэдээлсэн байна.

 Эдгээр эрдэмтэд Германы Сансар судлалын төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа EDEN-ISS нэртэй төслийн хүрээнд энэ туршилтыг гүйцэтгэжээ. Төслийн зорилго нь хүн төрөлхтний сансрын урт аялалд хэрэглэгдэх хүнс бэлдэх явдал юм.

Антарктидын хатуу ширүүн уур амьсгал, орчин нөхцөл нь Ангараг гараг, саран дээрхтэй төстэй байдлыг бүрдүүлж өгч байгаа гэнэ.

 
 
 

 

Эх сурвалж: Quartz