Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Сувилагчийн орон тоо, цалинг нэмэхгүй бол улс орон даяар АЖИЛ ХАЯЛТ зарлана"

А.Намуун, iKon.mn
2018 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шаардлагад "сувилагчийн орон тоог 9,000-р нэмэгдүүлэх, ангилал, зэрэглэл, доод жишгийн шинэчлэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг 50 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэх ажлыг энэ сарын 15-ны дотор эхлүүлэхийг шаардаж байна" гэжээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар "Эрүүл мэндийн салбарынхан улаан номонд орох дөхсөн сувилагчийн асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байна. Улсын 3 талт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлж, цалин орлого хүний нөөцийн бодлогыг зөв болгох асуудлыг Засгийн Газар яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол сувилагч нар улс орон даяар тэмцэлд нэгдэж, ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдэж байна. 

Сувилагч нар өнөөдрийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд гар дээрээ 100 мянга гаруй төгрөг авдаг. Хамгийн багадаа нэг сая төгрөгт хүрэхгүй бол Монгол Улсад ажиллах сувилагч олдохоо болилоо. Ард иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлдэг хүмүүс мэргэжлээрээ ажиллахгүйд хүрээд байна. 

Тиймээс төр засгийн зүгээс Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг бодитой, шударгаар үнэлэх тогтолцоог нэн яаралтай шийдвэрлэхийг шаардаж байна" гэв.