Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улс парламентынхаа гишүүдийн тоог 30 хувиар бууруулах гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон парламентын гишүүдийн тоог 30 хувиар бууруулж, дараагийн сонгуульд пропорциональ систем нэвтрүүлэх зорилт тавьжээ.

Францын улс төрийн орчны унасан нэр хүндийг сэргээж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн алхам гэж тэр уг төлөвлөгөөгөө тайлбарлаж байна.

Мөн хууль тогтоох үйл явц хурдсаж, илүү олон төлөөллийн дуу хоолой хүрдэг болно гэж тооцжээ.

Парламентын доод танхим Үндэсний Ассемблей, дээд танхим Сенатын аль алины гишүүдийн тоог 30 хувиар хорогдуулах юм.

Макрон энэ төлөвлөгөөгөө Сенаттай тохиролцож чадвал бүх нийтийн санал асуулга зохион байгуулах эрхтэй болно. Гэвч Сенатад суудалтай зарим намуудад 2022 оны сонгуулиас хэрэгжих пропорциональ систем ашиггүй байж магадгүй тул Макроны зөвшилцөл амаргүй байх болно гэж ажиглагчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: Independent