Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Миний мэдэх Женко Баттулга" номыг Орос хэл рүү хөрвүүллээ

О.Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 6
Үндэсний шуудан
Зураг зураг

"Нохойн орон”, ‘Талын хот" зэрэг кинонуудыг бүтээж, олон улсын наадмуудаас 20 гаруй шагнал хүртсэн, түүнчлэн "Бодлын хулгайч”, “Ларьдма” зэрэг нийгэмд шуугиан тарьсан кино зохиолыг бичсэн сэтгүүлч, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Миний мэдэх Женко” намтарчилсан хөрөг ном туурвисан.

Тэрбээр энэхүү номынхоо талаар “Магадгүй түүний тухай хамгийн сайн мэдэх сэтгүүлч би ч байж мэднэ. Хүндлэн бишрэгчид, дайсагнан шүүмжлэгчид олонтой, үргэлж л сэтгүүлчдийн анхаарлын төвд явдаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямагт маргаан өрнүүлэх болсон энэ хүн яг яах гээд, юунд зорьж тэмцээд яваа нөхөр юм бэ.

Энэ бүхний хариултыг түүнтэй өрнүүлсэн яриан дээрээ тулгуурлан, бодит үйл явдлаас сэдэвлэн, өөрийн гэрчилж чадах тохиолдлуудаар баяжуулан, бас зарим эргэлзээ төрүүлсэн зүйлсээ өөр гэрчилж чадах хүнээс тодруулж, уран сайхны нийтлэлийн хэлбэрээр уншигч тантай хамтдаа хайхыг зорьсон минь энэ ном билээ" хэмээн бичиж байсан.

Тэгвэл “Миний мэдэх Женко Баттулга" ном Юрий Николаевич Кручкины орчуулгаар ОХУ-ын “Победитель” сангийн тэргүүн Игорь Сеченовын санаачилга, тус сангийн хөрөнгөөр ОХУ-д өнгөрсөн сарын 31-нд хэвлэгдэн гарсан байна. Номын дээж 500 хувийг Кремль рүү илгээх бөгөөд ОХУ хэлээр хэвлэгдсэн уг ном энэ долоо хоногтоо багтан Монголд ирэх юм байна.
Зураг