2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
25°
|
B12
УЛААНБААТАР
|
B28
УЛААНБААТАР
11°
|
-2°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
11°
09:00
S32
14°
10:00
S32
17°
11:00
S32
20°
12:00
S32
22°

“Алуурчин робот” бүтээж байгаа Өмнөд Солонгосын их сургуулийн эсрэг бойкот зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN

Хиймэл оюун ухаантай зэвсэг зохион бүтээж байгаа Өмнөд Солонгосын тэргүүлэх их сургуультай хамтын ажиллагаагаа зогсоох хөдөлгөөнд энэ салбарын дэлхийн шилдэг 50 гаруй судлаач нэгджээ.

АНУ, Австрали, Япон зэрэг 30 орны судлаачдын хамтарсан мэдэгдэлд “Хэрвээ хиймэл оюунтай зэвсэг бүтээвэл энэ нь дайн тулааны түүхэнд гурав дахь хувьсгал болох юм. Ийм зэвсэгтэй дайн нь маш хурдтай, хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээтэй болно. Хэрвээ энэ хайрцгийг нэгэнт нээвэл буцааж хаах аргагүй болох юм” гэсэн байна.

Өмнөд Солонгосын KAST (Korea Advanced Institute of Science and Technology) сургууль тус улсын зэр зэвсэг зохион бүтээгч Hanwha Systems компанитай хамтран ухаалаг тэсрэх бөмбөгийг лабораторид туршиж байгаа гэнэ. Уг бөмбөг хүний оролцоогүйгээр байгаа мөрдөж, устгах зориулалттай байх ажээ.

Судлаачдын шаардлагад KAIST сургууль нууцаар ийм зэвсэг зохион бүтээж байгаагаа хүлээн зөвшөөрч, зогсоох хүртэл тус сургуультай ямар ч харилцаа үүсгэхийг бусад мэргэжилтнүүдэд хориглоно гэжээ. Тэд өмнө нь тус сургуулиас тайлбар шаардсан ч хариу өгөхгүй байгаа гэнэ.

Эсэргүүцлийн хөдөлгөөнийг Австралийн хиймэл оюун, роботын ухааны тэргүүлэх мэргэжилтэн Тоби Уолш санаачилсан юм байна.

Ирэх долоо хоногт хиймэл оюунт зэр зэвсгийг хориглох тухай НҮБ-ын хурал Женев хотод зохион байгуулагдах юм. 

АНУ, ОХУ, Их Британи, Хятад зэрэг улс орнууд ийм зэр зэвсэг бүтээх тал дээр идэвхтэй ажиллаж байгаа гэгддэг. Эрдэмтэд хиймэл оюунт зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг дэлхий дахинд хязгаарлахын төлөө ажиллаж байгаа юм. Уг ажлын хүрээнд Женевт хурал зохион байгуулагдах гэж байна.

 

Эх сурвалж: The Verge

 

x