2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
25°
|
B12
УЛААНБААТАР
|
B28
УЛААНБААТАР
11°
|
-2°
00:00
S32
11°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
11°
09:00
S32
14°
10:00
S32
17°
11:00
S32
20°

Б.Долгион: Үнэхээр бяр нь амтагдаад, мөнгө чинь багтаж ядаад байгаа юм бол Баянхошууг янзал

Г.Номин, iKon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Улсын их дэлгүүрээс Цирк хүртэлх өргөн чөлөө орчмын орон сууцанд оршин суудаг иргэд зарим төрийн бус байгууллага нэгдэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэдийн зүгээс тус өргөн чөлөөнд автомашингүй бүс болгох, газар доор барилга байгууламж, худалдааны төв барих болон 44, 45 дугаар байрны дунд цонх болон галын гарц таглан барилга барихыг эсэргүүцэж байгаа ажээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Улаанбаатарын иргэдийн форум" ТББ-ын тэргүүн Б.Долгион "Миний бие "Б.Цэрэндоржийн гудамж"-нд хүүхэд насаа өнгөрөөсөн. Хотын соёл гэдэг бол бие биедээ хүндэтгэлтэйгээр зэрэгцэн орших тухай ойлголтыг хэлж байгаа. 

Энэ төр засгийн өндөр албан тушаалд байгаа хүмүүс гадна дотны орнуудаар их л явдаг байлгүй дээ. Их юм үзэж нүд тайлсан соёлтой хүмүүс шиг харагддаг. Тэгвэл хэл дээ. Хаана аль улс түүхэн дурсгалт хот, барилгуудаа нураагаад байна. Наад захын жишээ болгоод Москваг хар даа. "Арбатын гудамж" тэр чигээрээ байж л байна. 40 мянгатын байшингийн дэргэд хэдэн зуун жилийн түүхтэй Парисын шар шавран барилгууд хэвээрээ байж л байгаа. Гэтэл манайд бүтээн байгуулалт нэрээр сүйтгэсэн, нураасан, цаана нь мөнгө хийсэн ажлыг зохион байгуулсаар байна. Хуучны барилга байгууламжууд хотын соёлыг илтгэх ёстой.

Хотын уугуул иргэд бидний ухаан орохоосоо харж өссөн барилгууд нэг нэгээрээ алга болж байгаа. Ямар сонин хотдоо, улс орондоо хайргүй, цэвдэг сэтгэлтэй хүмүүс вэ. 

1990 оноос хойш хотын өнгө үзэмжинд чин сэтгэлээсээ хандсан нэг ч дарга гарсангүй. Дандаа нурааж, сүйтгэх ажил л хийлээ. 

Газар доорх байгууламж хийнэ гээд байгаа юм. Та нар "Барилгачдын талбай"-д хийсэн газар доорх байгууламжийг очоод үзээрэй. Хархны үүр л байгаа. Үнэхээр бяр нь амтагдаад, мөнгө чинь багтаж ядаад байгаа юм бол Баянхошууг янзал. Дагуул хотуудаа байгуул. Хотын төвийг тайван байлгаач"

"Хотын даргын өчигдөр яаран гаргасан захирамжинд итгэхгүй байна"

Иргэдийн зүгээс өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 4-нд гаргасан Нийслэлийн Засаг даргын Б.Цэрэндоржийн гудамжийг хэвээр үлдээн, иж бүрэн тохижуулах тухай захирамжид итгэхгүй байгаагаа хэлж байлаа. 

"Хотын даргын өчигдөр яаран гаргасан захирамжид итгэхгүй байна. Захирамжид "Б.Цэрэндоржийн гудамжийг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагад нийцүүлэн орчин үеийн архитектур төлөвлөлтийн шилдэг шийдлийн дагуу иж бүрэн тохижуулах" үүрэг өгсөн. Энэ үүргээ өмнө нь газар доорх байгууламж барих зураг төсөл боловсруулаад явж байсан Э.Анар гэх залууд өгсөн байгаа юм. Тэгээд "орчин үеийн архитектур төлөвлөлтийн шилдэг шийдлийн дагуу" гэхээр яаж өөрчилнө гэсэн үг вэ. 

Монголд олон удаа ирсэн жуулчид Б.Цэрэндоржийн гудамжинд ирж хуучны Улаанбаатарын талаар дурсамжаа сэргээдэг тухай ярьдаг. Б.Цэрэндоржийн гудамжнаас Богд уул харагддаг. Хотын төвөөс уул харна гэдэг тансаг шүү дээ" хэмээн АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн гишүүн А.Саруул хэллээ.

Мөн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 44, 45 дугаар байрны дунд цонх болон галын гарц таглан барилга барих гэж буйг эсэргүүцэн 44 дүгээр байрны оршин суугч Н.Болдсайхан мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "44, 45 дугаар байрны голд барьсан байсан өргөтгөлийг нураасан. Оршин суугчдын зүгээс зөвшөөрөлгүй баригдсан байсан барилгыг нурааж байна гэсэн ойлголттой байсан ч яг үнэндээ нэг хувийн компанийн барилгыг нурааж, өөр нэг компанид олгосон байна лээ. Тус өргөтгөлийг нураахдаа оршин суугчид болон байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газруудад ямар ч анхааруулга мэдээлэл өгөөгүй. Энэ үеэр орон сууцанд ан цав гарсан, цонх цуурсан хохирол гарлаа. Нурааж байгаа хүмүүсийг харж байхад ямар ч мэргэжлийн ажиллагаа харагдаагүй. Хоёр талд нь машинаар хаалт хийгээд л шууд нураачихсан. Одоо харин энд өөр нэг хувийн компанид өгсөн зөвшөөрлөө цуцлаач ээ.

Манай тэр хавьд ганц галын гарц байгаа нь 44, 45 дугаар байрны завсрын тэр зааг. 2013 оны долоодугаар сард гарсан галын үеэр том машинууд орох гарцгүйгээс шалтгаалан галыг төв зам дээрээс унтрааж ажилласан. Гал унтраах ажил дөрвөн цаг үргэлжилсэн. Галын гарц нээлттэй байсан бол ямар байх байсан бэ гэдгийг бодоорой гэж хүсмээр байна" гэлээ.

x