Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

БАЯЛГИЙН САН: Онцлох эшлэлүүд

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2018 оны 4 сарын 5
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

Сумъяабазар (Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд)

Баялгийн санг бид олон жил ярилаа. Энэ асуудал дээр нам хамаагүй, хэн нэгний явцуу эрх ашиг гэж байх ёсгүй. Хуримтлуулж чадвал бүгд хожно.

 

Баялгийн санг бүрдүүлэх Эрдэнэс Монгол тэргүүтэй томоохон байгууллагуудыг улс төрчид бус мэргэжлийнхэн удирдах нь зөв.

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд

Баялагтай орны ард түмэн бид “Бидэнд баялаг байсан юм шүү” гээд харамсаад үлдэх үү, “Энэ баялагийн буянгаар бид ийм амьдарч байна” гээд үлдэх үү гэдэг л асуудал. Учир нь баялаг бол дуусдаг.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Оюутолгой бол 400 тэрбум ам.долларын үнэ цэнэтэй дэлхийд дээгүүр орох том орд. Гэтэл манай улсын төсөв 3 тэрбум. Бид энэ ордоосоо юу ч авч чадахгүй байгаа.

 

Монгол улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном

Баялгийн сангийн тухай их ярьж байгаа боловч яг хэрэг дээрээ баялгийн сангаа бүрдүүлж чадахгүй байна.

 

Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

Хөгжлийн хөшүүрэг болох хуримталын санг босгож чадахгүй байна. Жоохон юм хуримтлуулахаар түүнийгээ тараагаад дуусгадгаа болих хэрэгтэй.

 

“Norges Bank”-ны дэд ерөнхийлөгч Эгил Матсон

Баялгийн санд баримтлах ёстой 2 гол зарчим бий. Нэгдүгээрт, улс төрөөс хараат бус, ил тод байх. Хоёрдугаарт, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн баг ажиллуулах.

 

Норвегийн Амьдралын Шинжлэх Ухааны Их Сургуулийн Профессор Трыгве Жедрэм

Өнөөдөр Норвеги улсыг дэлхийн диваажин гэдэг. Иргэд нь баялагтаа эзэн болж чадсан цөөн орны нэг бол манай улс. Үүнд сайн засаглал хамгаас чухал.

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

Баялгийн санд ямар нэгэн улс төрийн нөлөөлөл байхгүй, зөвхөн мэргэжлийн чиг хандлага ноёлдог.

 

Баялгийн сангийн менежмент рүү улс төрчид орсон. Гэтэл энэ сан бол Монгол банктай адилхан мэргэжлийн байгууллага, халдаж болохгүй хамтын үнэт зүйл юм.

 

Төрөөс давсан эрх мэдэл, хувийн сонирхол байгаа учраас өнөөг хүртэл баялгийн сан байгуулагдаагүй байна.

 

УИХ-ын гишүүн Л.Болд

Газрын баялагийг ард түмэн өмчилснөөр шударга ёс, амьдралын баталгаатай ирээдүй зэрэг бүх зүйл бий болно.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Дэлхийн бизнесийн эрхзүйн орчин нэг дүрмээр явж байна. Иймээс амжилттай байгаа бизнесийн эрхзүйн орчин, баялагийн сангийн орчин, төрийн өмчит компаний дүрэм журмыг зохицуулж байгаа хууль тогтоомжуудыг өөрийн улсдаа хуулбарлах ёстой.

 

Норвеги улсын ерөнхий сайд /2001-2005/ Кил Магне Бондевик

Төр хөрөнгө оруулалтын тогтолцоо, механизмыг бүрдүүлэх үүрэгтэй. Авилгыг газар авахуулахгүйн тулд аливаа хөрөнгө оруулалтын ил тод байдалд хяналт тавьдаг төрийн хүчтэй агент, институтыг бий болгосон.

 

Уул уурхайн засаглал судлаач Г.Дамдинням

Эхний ээлжинд баялгийн сан өөрөө өөрийгөө авч явах, ашгаа хийх, дараа нь олсон ашгаасаа иргэддээ тарааж өгдөг хэлбэр л баялгийн санг хамгийн тогтвортой, үр өгөөжтэй байлгадаг.

 

Газрын хэвлийдээ баялагтай улс орон бүр баялгийн сантай болох гэж хичээдэг. Үүний хамгийн амжилттай жишээ бол Норвеги.

 

“Азийн Алтан Арал” ХХК-ийн Бизнесийн зөвлөх

Итгэж болох оронд, итгэж болох хүмүүст л хөрөнгө оруулна. Аливаа улс орны тодорхой бөгөөд тогтвортой байдал нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлдэг. Хууль эрх зүйн хувьд тодорхой, улс төрийн хувьд тогтвортой байдал нь улс орны хөрөнгө оруулагчдыг хамгийн их татдаг. 

Итгэж болох оронд, итгэж болох газар, итгэж болох хүмүүст л хөрөнгө оруулах хэрэгтэй.

 

Торонтогийн хөрөнгийн биржийн бизнес хөгжил хариуцсан захирал Грахам Даллас

Хөрөнгийн зах зээл, хөрөнгө гэдэг зөвхөн мөнгө биш. Хөрөнгө гэдэг түүнийг удирдах мэргэжлийн ур чадвар, өсгөн үржүүлэх шилдэг практик, өөрсдийн нөөц боломжоо дайчлах, улс орноо дэлхий ертөнцөд илүү олон хүнд зөв ойлгуулах урлаг юм.

 

Норвегийн амьдралын шинжлэх ухааны Их сургуулийн ЭША, доктор М.Найданхүү

Норвеги улс үнэхээр баялгийн хараал биш ивээлийг хүртэж буй улс. Хамгийн чухал зүйл нь энэ улсын баялаг төрийнхөө мэдэлд байдаг.

 

Норвегид уул уурхайн татвар 26+50 байх ёстой гэсэн хууль үйлчилдэг учраас хувийн хэвшил төрийг давж чаддаггүй.

 

Хөтлөгч Б.Болор-Эрдэнэ

ДНБ 40 мянга давсан улс орнууд хөрөнгө оруулагчдад “нээлттэй” бодлого явуулсаар байна. Нэгдүгээр нээлттэй, хоёрдугаарт нээлттэй, гуравдугаарт нээлттэй бодлого явж байна. Манайх харин эсрэгээрээ…

 

 

 

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.