Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Лүндээжанцан: Д.Гантулга гишүүнийг түдгэлзүүлэх асуудал яригдаж байна

М.Сувданзаяа, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өнөөдөр өгөх гэж байгаа тухай албан бус эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Энэ талаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүнээс товч тодрууллаа. 

Тэрбээр "Ер нь бол парламентын гишүүн хүн байр сууриа илэрхийлээд, өөрийгөө шалгуулах хүсэлтээ өгдөг жишиг аль ч улсын парламентэд байдаг. Гантулга гишүүний хувьд өмнө нь энэ түтгэлзэх асуудлыг тавьж байсан ч одоо л албан ёсоор өргөдлөө өгч байна гэж ойлгож байна. 

Энэ асуудлыг Ёс зүйн хороогоор өмнө нь нэг ярьсан. Гэхдээ ёс зүйн асуудал, хууль зүйн асуудлыг салгаж ойлгох хэрэгтэй. Энэ удаагийх бол хууль зүйн асуудал. Тиймээс тусдаа асуудал гэж харах хэрэгтэй. Түтгэлзүүлэх асуудал л одоогоор яригдаж байна" гэв.