Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс 100 айл дахь ОӨУБЕГ-ын байранд гадаад паспортын захиалга авахгүй

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор 2018 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн гадаад паспортаа төвийн 6 дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүй захиалж, захиалсан газраасаа авах боломжтой болсон.

Харин Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй юм.

Нэг цэгт төвлөрч байсан үйлчилгээг сааруулж, 10 цэгээр дамжуулан иргэдэд үйлчилнэ.   

 

Эх сурвалж: ОӨУБЕГ