Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ИЗНН-аас жагсаал зохион байгуулна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN

"Мэдээлэл технологийн үндэсний парк" ТӨҮГ-ын хурлын танхимд

09:00 цагт "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах ажилтны семинар"-ын нээлт болно.

ХСИС-д

09:00 цагаас Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Иргэдийн төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга нарт зориулсан "Аюулгүй байдлын дамжаа" сургалт эхэлнэ. 

Төрийн ордны их танхимд 

09:00 цагт "Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2018" арга хэмжээ эхэлнэ. 

Төрийн ордонд

10:00 цагаас УИХ-ын Хаврын чуулган нээлтээ хийнэ.

Гадаад Харилцааны Яаманд

10:30 цагаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд  Игнацио Кассис нар  хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. 

Хангарди 14 давхарт

10:00 цагаас хотын дарга Баянзүрх дүүргийн Хороодын дарга нартай уулзана. 

Сүхбаатарын талбайд

11:40 цагаас Нийслэлийн Цагдаагийн газарт автомашины түлхүүр гардуулан өгнө. 

Д.Сүхбаатарын талбайд

11:00 цагт ИЗНН-аас жагсаал зохион байгуулна.

МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд

11:00 цагт Улсын их дэлгүүрээс Цирк хүртэлх өргөн чөлөөний орон сууцны дунд цонх болон галын гарц таглан барилга барих зэрэг хууль бус захирамж, захиргааны актууд гаргуулж буй газрын наймаачид, албан тушаалтнуудын үйлдлийг илчлэх, таслан зогсоох талаар “Нийслэлийн уугуул иргэдийн нийгэмлэг”, “Улаанбаатар форум” ТББ болон “Монголын архитектуруудын эвлэл”-ээс мэдээлэл хийнэ.

Нийслэлийн 127 дугаар цэцэрлэгт

15:00 цагаас Швейцарийн холбооны улсын Гадаад харилцааны сайд Монгол Улсад хийх албан айлчлалынхаа хүрээнд нийслэлийн 127 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцана.