Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтэрснээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээ шуурхай болж, нийтийн тээврийн орлого нэмэгдэж, зорчигч урсгалын судалгааны бүх талын бодит тоон мэдээлэлтэй болсон.
Гэвч автобусанд бэлэн мөнгөөр зорчих явдал бүрэн арилахгүй, цахим карт борлуулах, цэнэглэх цэгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна.
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зүгээс автобусны зогсоол дээрх ТҮЦ болон түүнтэй ойр байрлах дэлгүүр, сонин борлуулах цэгүүдтэй гэрээ байгуулан ажилладаг боловч зарим гэрээт цэг нь нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьтай уялдаж ажиллахгүй, цэнэглэх үйлчилгээг идэвхгүй үзүүлэх, хүссэн үедээ хаах зэрэг асуудлууд байдаг.
Иймд Улаанбаатар смарт карт ХХК-ийн зүгээс “U money үйлчилгээний цэг”-ийг байгуулан Нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Нийслэлийн тээврийн газрын дэмжлэгтэйгээр “Хүннү Их Дэлгүүр”-ийн автобусны буудлын дэргэд өнөөдрөөс туршилтаар ажиллуулж эхэллээ.
U money үйлчилгээний цэгийн давуу талууд:
Цаашид харааний бэрхшээлтэй иргэдэд зориулан автобусны мэдээллийн самбарыг дуугаар зарладаг болгон хөгжүүлэлт хийх судалгааны ажил хийгдэж байгаа аж.