Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

6 жилийн дараа буюу 2018 оны сүүлээр уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын тоо, хэмжээ гарах нь

М.Сувданзаяа, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Уул уурхайн байгаль орчины хамгаалал, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын тооллого” сэдэвт уулзалт, семинар дөрөвдүгээр сарын 4, 5 -ны өдрүүдэд болж байна. 

Монгол Улсын хэмжээнд эвдэрсэн газрын буюу нөхөн сэргээлт хэрэгтэй байгаа газрын тооллого албан ёсоор 2012 онд хийгдэж байжээ. Тус тооллогоор нийт 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамруулж байсан бол 2017-2018 оны тооллогыг найман аймгийн газар нутагт явуулж байна. 

Одоогийн байдлаар тооллогын нэгдсэн хариу гараагүй байгаа ч урьдчилсан дүнг орон нутгийн харьяа байгууллагууд маргааш семинар дээр танилцуулах юм байна. 

2012 оны байдлаар 4,256 га талбай газар эвдэрсэн бөгөөд үүний 60 орчим хувь нь уул уурхан үйл ажиллагаа эрхэлдэг 340 аж ахуйн нэгж байгууллагын улмаас эвдэрчээ. Үлдсэн хувь нь гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанаас эвдэрчээ. 

2017 оны байдлаар 3,300 гаруй га талбай газар эдвэрсэн байна гэсэн албан бус тоог БОАЖЯ-аас гаргасан байна. 

 

Сэлэнгэ, Орхон аймгийн урьдчилсан тоог харвал Сэлэнгэ аймгийн хувьд эвдэрсэн газрын тоо, хэмжээ өссөн байдал ажиглагдаж байгааг Уул уурхайн салбар дахь байгаль орчны засаглалыг сайжруулах төслийн үндэсний зохицуулагч Д.Жавхланболд дурьдлаа.

2012 оноос хойш уул уурхайн ашиглалт, бичил уурхай, хууль бус олборлолтоос газрын эвдрэл, доройтол ихэссэн боловч тооллого хийгдээгүйгээс нөхөн сэргээлтийн зардал, байгаль орчны хохирол тооцох, нөхөн сэргээлт хийх ажил тодорхой үр дүнд хүрэхгүй байсан тул энэхүү тооллогын тоо баримтыг шинэчлэх нэн чухал шаардлага болжээ.

Мөн бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний сургамж, Герман улсын уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлага зэргээс семинарын үеэр танилцуулж байв.

Уул уурхайн байгаль орчины хамгаалал, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын тооллогын албан ёсны дүн 2018 оны арваннэгдүгээр сард гарна.