Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

YouTube-ийн төв байранд халдсан этгээдийг хэн болохыг олж тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө YouTube компанийн төв байранд зэвсэгт этгээд халдаж, гурван хүнийг шархдуулаад өөрийгөө буудаж хороосон хэрэг гарсан билээ.

Хэргийг үйлдсэн эмэгтэй хэн болохыг цагдаагийн алба олж тогтоосон тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Уг эмэгтэйг Насим Агдам гэдэг бөгөөд YouTube сүлжээнд өөрийн суваг ажиллуулдаг нэгэн байжээ. Перс хэл дээр материалууд бэлдэж түгээдэг байсан суваг нь YouTube-ийн агуулгын шүүлтүүрт орж, үзэгчийн тоо буурсан тухай тэр өмнө нь гомдоллон бичиж байсан гэнэ.

Энэ маргааны улмаас түүнийг гар буу барин YouTube-ийн байранд халдсан гэж таамаглаж байна. Харин терроризмтай холбоотой гэх баримт олдоогүй байгаа гэнэ.

35-40 орчим настай Агдам Калифорни мужийн өмнөд хэсгээс компанийн төв оффис байрладаг Сан Бруно хотод машинаар ирсэн гэгдэж байна.

Халдлагын улмаас нэг эрэгтэй, хоёр эмэгтэй шархдаж, эмнэлэгт хүргэгдээд байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider