Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын батлан хамгаалахын сайд АНУ-д сануулга өгөхөөр ОХУ-д ирсэн гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хятадын шинээр томилогдсон батлан хамгаалахын сайд Вэй Фэн өчигдөр ОХУ-ын нийслэлд Москвагийн Олон Улсын Аюулгүй байдлын долдугаар чуулганд оролцохоор иржээ.

Тэрээр ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзах үеэрээ нэгэн зоригтой, ховор мэдэгдэл хийсэн нь анхаарал татаж байна. Генерал Вэй сайдаар томилогдсоныхоо дараа анхны гадаад айлчлалаа Москвад хийсэн нь тус хоёр орны зэвсэгт хүчний хамтын ажиллагаа ямар өндөр түвшинд байгааг дэлхий нийтэд болон АНУ-д харуулах зорилготой гэж хэлжээ.

Тэр бас Өрнөдийн орнууд ба Оросын хооронд сөргөлдөөн нэмэгдсэн өнөөдрийн нөхцөл байдалд Хятад улс ОХУ-ыг тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

Москва, Бээжин хоёр дэлхий дахинд АНУ дангаар ноёлохын эсрэг, олон туйлт дэг журам тогтоохын төлөө эвсэж байгаагаа нуудаггүй.

Өнөөдрийн байдлаар энэ хоёр улс дэлхийд АНУ-ын дараа орох хамгийн хүчирхэг армитай орнууд болоод байгаа юм. Крымийг нэгтгэсний дараа Өрнөдийн орнууд зүүн Европт Оростой цэрэг зэвсгээр сөргөлдөх болсон бол Хятадын арми Өмнөд Хятадын тэнгист АНУ-ын зэвсэгт хүчинтэй зөрчилдөж байна.

Холбоотон гүрнүүд өнгөрсөн онд Балтын тэнгис болон Өмнөд Хятадын тэнгист хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулсан юм.

 

Эх сурвалж: Associated Press