Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгчийн шүүх хурлыг Баасан гарагт шууд дамжуулна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн Баасан гарагт болох шүүх хурлыг телевизээр шууд дамжуулахаар болсныг Сөүл хотын шүүх өнөөдөр мэдээлжээ.

Тус улсын дээд шүүх олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим хэргийн шүүх ажиллагааг телевизээр дамжуулж байх журмыг өнгөрсөн онд баталсан юм. Журам батлагдсанаас хойш анхны тохиолдол нь Пак Гын Хэгийн шүүх хурал болох ажээ.

Өнгөрсөн онд албан тушаалаасаа огцорсон Пак Гын Хэ нь авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, улсын нууц баримт задруулсан зэрэг 18 хэрэгт буруутгагдаад байгаа юм.

Түүний шүүх хурал Баасан гарагийн 14:10 цагт (Улаанбаатарын цагаар 13:10) эхлэхээр төлөвлөгджээ. Прокурорууд экс ерөнхийлөгчид 30 жилийн хорих ял төлөвлөөд байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Times