Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Элчин сайдын Яам: "Скрипалийн хэрэг" гэгч хэргийн талаар

ikon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN

Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яамнаас "Скрипалийн хэрэг"-ийн талаар дараах мэдэгдлийг гаргажээ. Бид бүрэн эхээр нь засваргүйгээр хүргэж байна.


 
Оросын Холбооны Улсын иргэн С.Скрипаль

Энэ оны гуравдугаар сарын 4-нөөс эхлэн Лондоны дагуул хот болох Солсбери хотноо Оросын Холбооны Улсын иргэн С.Скрипаль болон түүний охин Ю.Скрипаль нарыг алахых завдсан хэрэг гарсан болов уу хэмээн зөрчилтэй мэдээллүүд цацагдаж эхлэв. Харин гуравдугаар сарын 12-н гэхэд Их Британий тал ямар ч үндэслэл болон нэмэлт тодруулгагүйгээр ОХУ-ыг Их Британийн нутаг дэвсгэр дээр давхар туршуул асан С.Скрипаль болон түүний охиныг алахаар завдсан хэмээн олон нийтийн өмнө буруутгав. Ингэхдээ Их Британийн талын мэдэгдэж байгаагаар ОХУ нь Барууны ангиллын дагуу «Newbie» ангиллын мэдрэлийн саажилтын хий хэрэглэсэн гэх.

Үүний хажуугаар Их Британи ОХУ-ыг олон улсын Химийн зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, хуримтлуулах болон хэрэглэхийг хориглох, түүнийг устгах конвенцийн дагуу өөрийн үүргээ «биелүүлээгүй» хэмээн өдөөн хатгасан, хуурамч мэдэгдэл гаргалаа.

Одоог хүртэл Британийн албаны хүмүүс нь ОХУ энэ хэрэгт холбоотой болох талаар ямар нэгэн нотолгоо ирүүлээгүй байгаа ч ямарваа нэгэн баталгаа үндэслэлгүй Их Британийн энэхүү байр суурь нь Химийн зэвсгийг хориглох байгууллага (ХЗХБ), НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээнд болон Европын холбоо, НАТО-гийн гишүүн орнуудын дунд улам өргөн тархсаар байна. Үүнтэй холбоотойгоор бид өнөөдөр ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас ХЗХБ-д, Их Британийн талд болон Солсбери дэх мөрдөн байцаах үйл ажиллагаанд техникийн хамтын ажиллагааны хүрээнд нэгдэн орсон Францын талд дамжуулсан асуултуудын жагсаалтыг нийтэлж байна.

«Скрипалийн хэрэг» хэмээх Их Британийн зүгээс ОХУ-ын эсрэг хуурамчаар үүсгэсэн хэргийн талаар ХЗХБ-ын Техникийн НБДГ-т дамжуулж буй асуултуудын жагсаалт

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагын (ХЗХБ) дэргэдэх Оросын Холбооны Улсын Байнгын төлөөлөгчийн газар тус байгууллагын Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт (НБДГ) Оросын эсрэг хуурамчаар үүсгэсэн «Скрипалийн хэрэг» хэмээх хэргийн талаар дараах асуулга хүргүүлэв:

  • 1. ХЗХБ-ын Техникийн НБДГ-аас Лондон ямар төрлийн тусламж хүссэн бэ?
  • 2. Их Британийн тал Техникийн НБДГ-т дамжуулж буй Конвенцийн хамтран ажиллах тухай VIII зүйлийн 38 (e) заалтын дагуу тус НБДГ нь тогтсон журмын дагуу Гүйцэтгэх Зөвлөл, түүний дотор ОХУ-д танилцуулах гэж байгаа юу (энэхүү конвенцийн заалтуудыг хэрэгжүүлэх явцын техникийн үнэлгээ, үүний дотор жагсаалтанд бүртгэгдсэн болон бүртгэлгүй химийн бодисуудын үнэлгээ гэх мэт)?
  • 3. Их Британий тал өөрийн үндэсний мөрдөн байцаах үйл ажиллагааны талаар аливаа нэмэлт мэдээллийг (оперативын, эмнэлгийн, хууль эрх зүйн гэх мэт) Техникийн НБДГ-т хүргүүлсэн үү?
  • 4. Их Британий тал ХЗХБ-ийн Техникийн НБДГ-аас ямар мэдээллийг баталгаажуулахыг хүссэн бэ? Мэдрэлийн саажилтын хий хэрэглэсэн гэдгийг үү, эсвэл тус хий нь Барууны ангиллын дагуу «Newbie» ангиллийн хийн төрөлд хамрагддаг гэдгийг үү?
  • 5. Их Британий тал Техникийн НБДГ-т ямар мэдээлэл болон материаллаг нотолгоонуудыг (дээж, дээжний шинжилгээний үр дүн, бусад баримт нотолгоог) гаргаж өгсөн бэ?
  • 6. Их Британид очсон ХЗХБ-ын шинжээчдийн хэсгийг хэн ахлаж байсан бэ? Уг хэсгийн бүрэлдэхүүнд ямар ямар шинжээчид багтсан бэ? Тэд хэр удаан хугацаанд хэнтэй хамтран ажиллаж байсан бэ?
  • 7. Дээж авахдаа ямар журам дагаж байсан бэ? Ингэхдээ мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулах талаар ХЗХК-ийн үндсэн зарчмыг баримталж байсан уу?  Тухайлбал, «chain of custody» гэх мэт?
  • 8. ХЗХБ-ийн Техникийн НБДГ-ын шинжээчид Их Британид ажилласан хугацаанд цуглуулсан дээжийг мэргэжлийн итгэмжлэгдсэн ямар лабораториуд шинжлэх вэ?
  • 9. ТХЗХ-ны Техникийн НБДГ нь зохих дүгнэлтүүдээ бэлдэхийн тулд хэр их хугацаа шаардлагатай вэ?
  • 10. Их Британи нь Мөрдөн байцаалтын материалуудыг Европын Холбооны бусад улсуудад дамжуулан ил болгохыг ХЗХБ-ын Техникийн НБДГ зөвшөөрсөн үү? (Бидний авсан мэдээллийн дагуу Франц Улс мөрдөн байцаах үйл ажиллагаанд өргөнөөр нэгдэн орсон гэсэн)?
  • 11. Их Британийн хүсэлтийн дагуу Франц мөрдөн байцаах үйл ажиллагаанд техникийн дэмжлэг үзүүлж байгаа тухайгаа ХЗХБ-ын Техникийн НБДГ-т мэдэгдсэн үү?
  • 12. Франц Улс нь өөрийн мөрдөн байцаах үйл ажиллагааны үр дүнд цуглуулсан материалаа ХЗХБ-ын Техникийн НБДГ-т шилжүүлэн өгсөн үү?
  • 13. ХЗХБ-ийн Техникийн НБДГ нь Францын мөрдөн байцаах үйл ажиллагааны материалыг (хэрэв тийм материал байгаа бол) ОХУ-д танилцах зорилгоор шилжүүлэх боломжтой юу? Хэрэв үгүй бол яагаад?

«Скрипалийн хэрэг» хэмээх ОХУ-ын эсрэг хуурамчаар үүсгэсэн хэргийн талаар Их Британийн талд дамжуулж буй асуултуудын жагсаалт

Гуравдугаар сарын 31-нд Лондон дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам Их Британий Гадаад хэргийн яаманд ОХУ-ын эсрэг хуурамчаар үүсгэсэн «Скрипалийн хэрэг» хэмээх хэргийн тухай асуултуудыг хавсаргасан албан бичиг явуулав. Үүнд:

  • 1. ОХУ-ын консулын газрын төлөөлөгчдийг Британий нутаг дэвсгэр дээр бэртэн хохирсон ОХУ-ын иргэдтэй яагаад уулзуулахгүй байна вэ?
  • 2. Хохирогчид ямар төрлийн ерөндөг ямар хэлбэрээр хэрэглэсэн бэ? Ийм төрлийн ерөндөгийг эргийн газар дээр хүрэлцэн ирсэн эмч нар яагаад нь авч явж байсан бол? 
  • 3. Оросын иргэд гэмтэн хохирсон хэргийг мөрдөн байцаах үйл ажиллагаанд ямар үндэслэлийн улмаас Франц Улс техникийн хамтын ажиллагааны хүрээнд нэгдэн орсон бэ?
  • 4. Солсберид болсон үйл явдлыг мөрдөн байцаах ажиллагаанд Франц Улс нэгдэн орсон тухай Их Британи ХЗХБ-д мэдэгдсэн үү?
  • 5. Их Британийн нутаг дэвсгэр дээр ОХУ-ын хоёр иргэн гэмтсэн хэрэгт Франц Улс ямар хамаатай вэ?
  • 6. Их Британийн хууль тогтоомжийн ямар хэм хэмжээний дагуу дотоодын мөрдөн байцаах үйл ажиллагаанд гадаадын улсыг татан оролцуулж байгаа вэ?
  • 7. Франц Улсад танилцах болон мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулахын тулд ямар баримт нотолгоо хүлэлгэн өгсөн бэ?
  • 8. Сергей болон Юлия Скрипаль нараас биоматериалын дээж авахад Францын мэргэжилтнүүд байлцсан уу?
  • 9. Сергей болон Юлия Скрипаль нарын биоматериалын дээжийг Францын мэргэжилтнүүд судалсан уу? Тийм бол ямар лабораторид судалгаа хийгдсэн бэ?
  • 10. Францын шинжээчдийн явуулсан мөрдөн байцаах ажиллагааны материалуудыг Их Британий тал хүлээн авсан уу?
  • 11. Францын шинжээчдийн явуулсан мөрдөн байцаах ажиллагааны материалуудыг ХЗХБ-ын Техникийн НБДГ-т хүргүүлсэн үү?
  • 12. Ямар шинж тэмдэг (тэмдэглэгээ)-ийн улмаас Солсбери хотноо ашигласан бодисыг «Оросын гарал үүсэл»-тэй хэмээн тогтоосон бэ?
  • 13. Британий төлөөлөгчдийн «Newbie» хэмээн нэрлээд байгаа цэргийн зориулалттай химийн хорт бодисын хяналтын дээж Их Британийн талд байгаа юу?
  • 14. Британийн томъёолоод буй «Newbie» хэмээх цэргийн зориулалттай химийн хорт бодисыг, эсвэл түүнтэй ижил төстэй бодисыг Их Британид боловсруулсан уу? 

«Скрипалийн хэрэг» хэмээх Их Британийн зүгээс ОХУ-ын эсрэг хуурамчаар үүсгэсэн хэргийн талаар Францын талд дамжуулж буй асуултуудын жагсаалт

Гуравдугаар сарын 31-нд Парис дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам Францын Гадаад хэргийн яаманд ОХУ-ын эсрэг хуурамчаар үүсгэсэн «Скрипалийн хэрэг» хэмээх хэргийн тухай асуултуудыг хавсаргасан албан бичиг явуулав. Үүнд:

  • 1. Их Британийн Солсбери хотноо болсон явдлыг мөрдөн байцаах үйл ажиллагаанд Франц Улс ямар үндэслэлийн улмаас техникийн хамтын ажиллагааны хүрээнд нэгдэн орсон бэ?
  • 2. Солсберид болсон үйл явдлыг мөрдөн байцаах ажиллагаанд нэгдэн орсон тухайгаа Франци Улс ХЗХБ-д албан ёсоор мэдэгдсэн үү?
  • 3. Техникийн хамтын ажиллагааны хүрээнд Их Британи Францын талд ямар баримт нотолгооны материалуудыг шилжүүлсэн бэ?
  • 4. Сергей болон Юлия Скрипаль нараас биоматериалийн дээж авахад Францын мэргэжилтнүүд байлцсан уу?
  • 5. Сергей болон Юлия Скрипаль нарын биоматериалийн дээжийг Францын мэргэжилтнүүд судалсан уу? Тийм бол ямар лабораторид судалгаа хийгдсэн бэ?
  • 6. Британийн томъёолоод буй «Newbie» хэмээх цэргийн зориулалттай химийн хорт бодисыг, эсвэл түүнтэй ижил төстэй бодисыг хэрэглэсэн байна гэдгийг Францын шинжээчид ямар шинж тэмдгийн үндсэн дээр тогтоосон бэ?
  • 7. Энэ төрлийн цэргийн зориулалттай химийн хорт бодисыг, эсвэл түүнтэй ижил төстэй бодисыг судлах салбарт Франц ямар туршлагатай вэ?
  • 8. Ямар шинж тэмдэг (тэмдэглэгээ)-ийн улмаас Солсбери хотноо ашигласан бодисыг «Оросын гарал үүсэл»-тэй хэмээн Францын шинжээчид тогтоосон бэ?
  • 9. Британийн томъёолоод буй «Newbie» хэмээх цэргийн зориулалттай химийн хорт бодисын, эсвэл түүнтэй ижил төстэй бодисын хяналтын дээж Францад байдаг уу?
  • 10. Ийм төрлийн цэргийн зориулалттай химийн хорт бодисыг, эсвэл түүнтэй ижил төстэй бодисыг Францид боловсруулсан уу? Тийм бол ямар зорилготойгоор?  

ОХУ-ын эсрэг дэвшүүлж буй утгагүй дарамтыг бид эрс няцааж, улс хоорондын хэвийн яриа хэлэлцээрийн суурийг сулруулж, урьд өмнө байгаагүй бүдүүлэг хатгалгаа явуулж буй тухай зарлаж байна. Их Британи болон бусад сонирхогч талуудыг холбогдох албануудын хооронд харилцан уялдаатай болон мэргэжлийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг уриалж байна. Иймэрхүү осол гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авбал зохистой талаар ХЗХБ-ын Үндсэн дүрэм болон бусад бичиг баримтуудад тодорхой заасан байдаг ч, харамсалтай нь, Их Британийн албан ёсны төлөөлөгчид уг зааврыг дагахаас татгалзаж, үүний оронд ямар ч үндэслэлгүйгээр ОХУ-ыг буруутгах замыг сонгожээ.

ОХУ нь Солсбери хотноо болсон үйл явдлын эргэн тойрны нөхцөл байдлыг мухардлаас гаргахын тулд одоогийн байдлаар үйлчилж буй олон улсын эрх зүйн бүхий л механизмыг ашиглах эрхтэй. Үүнтэй холбоотойгоор энэ оны 4-р сарын 4-нд ОХУ нь ХЗХК-ийн VIII зүйлийн 28 заалтын дагуу ХЗХБ-ын Гүйцэтгэх Зөвлөлийн ээлжит бус чуулганыг зарлаж байна.

Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам