Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Лондон хот хүн амины хэргээр түүхэндээ анх удаа Нью Йоркийг гүйцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нэгэн үед дэлхийн хамгийн тайван хотод тооцогддог байсан Британий нийслэл Лондон орчин үеийн түүхэнд анх удаа хүн амины хэргээр Нью Йорк хотыг гүйцжээ.

Өнгөрсөн онд тус хотод гарсан аллагын тоо Нью Йорк хотынхоос хоёр дахин бага байсан юм. Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сард Лондонд 15 хүн алагдсан бол Нью Йоркод 14 тохиолдол бүртгэгджээ.

Харин гуравдугаар сард 22 хүн амиа алдаж, Нью Йоркод 21 хүн алагдсан байна. Лондонд хүн амины хэргийг хутгаар үйлдэх нь эрчимтэй нэмэгдэж байгаа гэнэ.

1990-ээд оны үеэс хойш Нью Йорк хотод хүн амины хэрэг 87 хувиар буурсан бол сүүлийн гурван жилд Лондонд бараг 40 хувиар нэмэгджээ.

Үүнд террорист халдлагатай холбоотой аллага багтахгүй байгаа юм. Хоёр хот нь ойролцоогоор 8.5 сая буюу адил тооны оршин суугчтай.

Өнгөрсөн Бямба гарагт 36 настай эмэгтэй хутгалуулж амиа алдсан хэрэг гарсан нь он гарсаар 30 дахь удаагийн хутгаар үйлдэгдсэн аллага болжээ.

Уг хэргээс хэдхэн цагийн өмнө Пүрэв гарагт 23 настай залуу Лондон хотын зүүн өмнөд дүүрэгт хутгалуулж амиа алдсан байна.

Хотын цагдаагийн комиссар Крессида Дик хутгатай аллага өсөх болсон нэг гол шалтгааныг сошиал медиагийн хэрэглээ гэжээ. Сошиал сүлжээнд хүмүүс муудалцсаныхаа дараа хутга барин гудамжинд гардаг болсон гэж тэр дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: Independent