Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан Үдэд шуудан зөөгч дрон анхны нислэгээрээ осолджээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Оросын шуудангийн алба захидал, илгээмжийг дрон буюу алсын удирдлагатай нисдэг төхөөрөмжөөр түгээх туршилт хийжээ.

Анхны туршилтыг өчигдөр Сибирийн Улаан Үд хотод хийсэн боловч ОХУ-д үйлдвэрлэсэн дрон нь хөөрснийхөө дараахан барилга мөргөж осолдсон байна.

 

Оросын Шуудан компани уг ослыг өөрөөсөө зайлуулж, бусад хүмүүсийн нисгэсэн дрон байсан гэж мэдэгджээ. Харин Буриадын БНУ-ын засгийн тэргүүн Алексей Цыденов хэвлэлд ярихдаа ойр орчмын Wi-Fi дохио дроны нислэгэд саад болсон байх гэжээ. Тэр бас уг дроныг $20,000 орчим үнэтэй гэдгийг хэлсэн байна.

Оросын Шуудан компани хоёр жилийн өмнө илгээмж, захидал хүргэхдээ орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах зорилтоо зарлаж байсан юм.

Эх сурвалж: Baikal Media