Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

УБ Сонгдо эмнэлэг уушгины төвтэй болно

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 4 сарын 2
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

УБ Сонгдо эмнэлэг ӨМӨЗО-ны Бугат хотын "Баоган" эмнэлэгтэй өнгөрсөн оны 11 дүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Уг гэрээний дагуу анхны семинар үзлэгүүдийг "Баоган" эмнэлгийн эмч нар хоёр өдрийн турш УБ Сонгдо эмнэлгийн эмч нартай хамран явууллаа.

ӨМӨЗО-ны Бугат хотын "Баоган" эмнэлэг нь 1958 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 60 жилийн хугацаанд анагаан эмчлэх, сургах, шинжлэх ухааны судалгаа, урьдчилан сэргийлэх зэрэг эрүүлийг хамгаалах үйлчилгээг нэгтгэн үйл ажиллагаа явуулсаар иржээ.

 

"Баоган" эмнэлгийн Зүрх Судасны Тасгийн орлогч дарга, Тэргүүлэх эмч Ли Ён Дон "550 стэнд суулгах, ангиографийн мэс заслыг хийгээд байна. Гуравдугаар сард зүрх судасны өвчтэй 76 хүнд мэс засал хийсэн. Манай эмнэлэг зүрх судасны судалгаа шинжилгээний албатай. Үүгээр дамжуулан улс даяар судалгаа хийдэг.

Цаашлаад бид Сонгдо эмнэлгийн тасаг бүрт хэрэгтэй тоног төхөөрөмжийг хандивлах, харилцан суралцах төлөвлөгөө бий. Зүрх судасны өвчлөлийг илрүүлэхийн тулд бид маш олон төрлийн шинжилгээ авдаг" гэв.

"Баоган" эмнэлэг нь 1,500 хүний хүчин чадалтай, 2,213 албан хаагч ажилладаг, улсын эрүүл мэндийн холбооноос элэг, бөөр, нарийн гэдэс зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах зөвшөөрөлтэй ӨМӨЗО-ны цорын ганц эмнэлэг ажээ. Эмнэлгийн хэмжээнд 42 яаралтай тусламжийн өрөө байхаас гадна бусад бүхий л өрөөг 100 хувь цогцоор шийджээ.

"Баоган" эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн орлогч дарга, Тэргүүлэх эмч Тянь Хон Жюнь "Манай эмнэлэгт уушги, түлэгдэл, үе мөч гэмтлийн зэрэг олон тасаг бий.

Одоогоор бид элэг, бөөр шилжүүлэн суулгах тал дээр илүү анхаарал хандуулан ажиллаж байна. Бүх төрлийн өвчний тасгууд эрчимт эмчилгээний тасагтай. Сонгдо эмнэлэг дээр таван ортой уушгины төв нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Цаашлаад эрчимт эмчилгээний тасаг нээнэ. Үүнд зориулж манай эмнэлгээс Сонгдо эмнэлэгт олон эмч нар ирж, тусламж зөвлөгөө өгнө. Түүнчлэн цээжний хөндий, түлэгдэлт, үе мөч, гэмтэл, зүрхний стэнд суулгах чиглэлээр Сонгдо эмнэлэгт хамтарч ажиллана” гэлээ.

 

УБ Сонгдо эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч Н.Наръяа "ӨМӨЗО-ны Бугат хотын "Баоган" эмнэлэгтэй бид өнгөрсөн оны 11 дүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу анхны семинар үзлэгүүдийг зүрх судас, уушиг, яаралтай тусламж, үе мөчний чиглэлээр хийхээр тус эмнэлгээс найман эмч нар ирж хоёр хоногийн хугацаанд хийж байна.

"Баоган" эмнэлгийн эмч нар өнөөдөр амьсгалын дутагдал, уушгины бөглөрөлт өвчний үед авах хамгийн үр дүнтэй эмчилгээний тухай мэдээлэл өглөө. Агаарын бохирдолтой холбоотой уушгины бөглөрөлт өвчин, зүрх болон уушгины хавсарсан архаг дутагдлын үед хэрэглэх аппаратуудын талаар мөн бидэнд сургалт орсон.

 

Уг аппаратыг эмчилгээнд хэрэглэснээр үр дүн өндөр гарах, хүндрэлээс сэргийлж чадах боломжтой. Цаашид бид энэ төрлийн аппаратуудыг эмчилгээндээ түлхүү хэрэглэнэ.

Цаашлаад бид тус эмнэлэгтэй хамтран судалгааны ажил хийх, эмч нарыг харилцан туршлага судлуулах сургалтыг зохион байгуулах талаар дараагийнхаа төлөвлөгөөнд тусгаад байна" гэлээ.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.