Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

ОУОХ-ны ерөнхийлөгч Ким Жон Унд бараалхжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Томас Бах өнгөрсөн Баасан гарагт Пёньян хотноо Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд бараалхжээ.

Тэд нэг цаг гаруй хугацаанд ярилцаж, хамтдаа хөлбөмбөгийн тэмцээн үзсэн тухай Томас Бах хэвлэлийнхэнд ярьсан байна. Энэ үеэр Ким өөрийн орны тамирчдыг Токиогийн 2020 оны зуны олимп, Бээжингийн 2022 оны өвлийн олимпид оролцуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн гэнэ.

 
 

Мөн ноён Бах өнгөрсөн Пёнчаны олимпийн наадамд хоёр Солонгосын хамтарсан багийг оролцуулахад дэмжлэг үзүүлж, дэлхий дахинд олимпизмийн үзэл санаа, энх тайванч үзлийг сурталчилсанд нь Ким Жон Унд талархал илэрхийлсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Пёнчаны өвлийн олимпийн наадамд Хойд Солонгосын тамирчдыг оролцуулах асуудлыг хэлэлцэж байх үед тус улсын үндэсний олимпийн хороо Томас Бахыг Пёньянд айлчлахыг урьж байжээ.

Бах Пёньянд Пүрэв гарагт ирж, Бямба гарагт буцсан байна.

 

Эх сурвалж: Korea Times