Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

23 улсын 59 дипломат ажилтныг ОХУ-аас албадан гаргахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Их Британий нутаг дэвсгэрт Оросын тагнуулын экс ажилтныг охиных нь хамт хордуулсан хэргийг тойрсон улс хоорондын маргаан улам гүнзгийрч байна.

Пүрэв гарагт ОХУ-ын гадаад хэргийн яам тус улсаас АНУ-ын 60 дипломат ажилтныг хөөж, Санкт Петрбург хотын консулын газрыг хаахаар болсон.

Тэгвэл Баасан гарагт Британий хоригийг дэмжиж ОХУ-ын эсрэг дипломат хориг тавьсан бусад улсуудад Москва хариу арга хэмжээ авлаа.

Өчигдөр Оросын нутаг дэвсгэрээс 23 улсын 59 дипломатчийг хөөн гаргах шийдвэрийг зарлажээ.

ОХУ-аас дипломат элч нараа хөөлгөөд байгаа улс орнуудыг сүүлийн байдлаар жагсаавал:

  • АНУ: 60
  • Их Британи: 23
  • Украин: 13
  • Канад: 4
  • Польш: 4
  • Герман: 4
  • Бельги: 3
  • Чех: 3
  • Литва: 3
  • Молдова: 3
  • Дани: 2
  • Испани: 2
  • Итали: 2
  • Нидерланд: 2
  • Унгар: 2
  • Гүрж: 2
  • Монтенегро: 2
  • Латви: 1
  • Норвеги: 1
  • Румынь: 1
  • Финланд: 1
  • Хорват: 1
  • Швед: 1
  • Эстони: 1 (цэргийн атташе)
  • Ирланд: 1

Ингэснээр хүйтэн дайны үеэс хойш ОХУ нутаг дэвсгэрээсээ гадаад орны хамгийн олон дипломатчийг хөөж байгаа нь энэ юм.

2010 онд ялтан солилцох ажиллагааны хүрээнд Британид шилжүүлсэн Оросын тагнуулын экс ажилтан Сергей Скрипаль, түүний охин Юлия нарыг энэ сарын 4-ний өдөр Английн өмнөд хэсгийн Сэлисбэри хотод химийн бодисоор хордуулсан хэрэг гарч байв.

Британий засгийн газар энэ хэрэгт ОХУ-ын эрх баригчдыг буруутгасан бол Кремль үүнийг няцааж, нотолгоо шаардаж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today