Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Тайшир-Алтай" төсөл хэрэгжиж эхэллээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монгол, Австрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй "Тайшир-Алтай" ус хангамж төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Барилга, хот байгуулалтын яаманд боллоо.

Говь-Алтай аймгийн төв Алтай хотын хүн амын усан хангамжийг сайжруулах зорилготой “Тайшир-Алтай” төслийг Австри улсын 14 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх  аж. Уг төслийн гүйцэтгэгчээр "ТИРОЛЕР РООРЕ" компани ажиллахаар болжээ.

Төслийн хүрээнд Улаанбоомын усан сангаас ус авах эргийн далд байгууламж байгуулах бөгөөд 48км далд яндан хоолойгоор усыг дамжуулан авч ашиглах ба ус дамжуулах яндан хоолойн трассын дагуу ус гаргах цэг байгуулж 3-4 фермерийн аж ахуй болон ойн зурвас, ногоон төгөл байгуулснаар цөлжилттэй тэмцэх томоохон байгууламж цогцлох юм байна.

2020 оны түвшинд хоногийн нийт усны хэрэглээ нь 60л/сек байхаар тооцож төсөлд тусгасан ба энхүү 60л/сек нь Завхан голын олон жилийн дундаж урсац нь 12м3/сек байгаатай харьцуулахад 0.5%, Улаан боомын усан сангийн нийт эзэлхүүний 0.34% болж байна.