Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Кемеровогийн худалдааны төвийн захирлыг баривчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт түймэрт шатаж, хүүхэд голдуу 64 хүний амийг хохироосон Кемерово хотын худалдааны төвийн захирлыг цагдаа нар өнөөдөр баривчилжээ.

Томоохон гэмт хэргүүдийг шалгадаг ОХУ-ын Мөрдөн Байцаах Хорооны мэдэгдэлд худалдааны төвийн галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй Юлия Богдановаг баривчилсныг мэдээлсэн байна.

Богданова нь “Зимняя Вишня” нэртэй худалдааны төвийг эзэмшдэг Кемеровогийн Чихрийн Үйлдвэр нэгдлийн ерөнхий захирал ажээ.

Тоглоомын төв, кинотеатр байрладаг худалдааны төвийн дээд давхарт гал гарахад олон хүүхэд, эцэг эхчүүд тэнд байсан юм. Мөрдөн байцаагчдын дүгнэлтээр байгууламжийн ослын гарцууд түгжээтэй, галын дохиолол нь ажилладаггүй байжээ.

Эдгээр дутагдлуудын талаар ажилтнууд нь удаа дараа мэдэгдэж байсан ч Богданова зохих арга хэмжээг авдаггүй байсан нь ийм эмгэнэлт явдал хүргэсэн гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters