Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хил хязгааргүй сэтгүүлчид: Хоригдсон сэтгүүлчдийг суллахыг Хятад улсад уриалж байна

ikon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын уриалгыг бүрэн эхээр нь нийтэлж байна.


Хятад улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (Universal Periodic Review) болох гэж буйтай холбогдуулж Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас Хятад улсыг хэвлэлийн эрх чөлөөг боомилохоо зогсоож, одоо хоригдож буй 50 гаруй сэтгүүлчийг суллахыг уриалж байна.

Бие даасан, олон улсын хэвлэлийн эрх чөлөөг сахин хамгаалах зорилготой Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллага нь НҮБ-д зөвлөх эрхтэй субъектуудын нэг. Энэ ч эрхийнхээ хүрээнд бид ирэх наймдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр Хятадын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэх бэлтгэл ажилтай уялдуулж зөвлөмж гаргалаа.

Юун түрүүнд, Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас одоо хоригдож буй 50 гаруй сэтгүүлч болон блоггерыг нэн даруй, ямар ч нөхцөлгүйгээр суллахыг Хятад улсад уриалж байна. Учир нь тэдэнтэй бодлогоор хэрцгий хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байгаагаас 10 сэтгүүлчийн биеийн байдал муудаж, үхэх аюултай нүүр тулаад байна.

Хэдийгээр Хятад улс нь Үндсэн хуульдаа “Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө”-г (35- р зүйл) зөвшөөрч, “хуулиас гадуур цагдан хорих”-ыг цээрлэх, иргэдийнхээ “хувийн нэр төр болон орон байрны халдашгүй байдал”, “захидал харилцааны нууц, эрх чөлөө”-г (37, 38, 39-р зүйл) хангана гэж тунхагласан ч Бээжин эдгээр зүйл заалтуудаа удаа дараалан зөрчсөөр байгаад Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллага эмзэглэж байна.

Зөрчигдсөн амлалтууд

Universal Periodic Review нь НҮБ-ын гишүүн орон бүрийн хүний эрхийн нөхцөл байдлыг тогтмол давтамжтайгаар хэлэлцдэг хүний эрхийг баталгаажуулахад чухал үүрэгтэй механизм юм. Энэ ч утгаараа 2013 онд болсон хэлэлцүүлгээр Хятад улс хэвлэлийн эрх чөлөөгөө сайжруулахаар НҮБ-ын өмнө үүрэг хүлээсэн. Гэвч бодит байдал дээр нөхцөл байдал эсрэгээрээ буюу тус улсад хэвлэлийн эрх чөлөө улам хумигдлаа. Тухайлбал, Хятадын төрийн тэргүүн Си Зиньпин эрх барих хугацаандаа Коммунист намаас төрийн болон хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавих хяналтаа улам нэмэгдүүлж, цензур, интернэт дэх ажиглалтаа шинэ түвшинд гаргав.

Мөн сүүлийн хэлэлцүүлгээр Хятад улс нь Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактыг соёрхон батлах үйл явцыг эхлүүлэхээ амласан. Харамсалтай нь Бээжин энэ амлалтаа биелүүлж үл чадлаа. Үүний нэг тод жишээ бол “нууц байршил дахь гэрийн хорио” гэх тогтолцоо юм. Тодруулбал, энэ тогтолцоо нь зөвшөөрөлгүй баривчилгаа, ганцаарчилсан тусгаарлалт, эрүү шүүлтийг хүлээн зөвшөөрөхийг өөгшүүлдэг бөгөөд үүний гол бай нь иргэний сэтгүүлчид болоод байгаа.

Иймд Хятадын энэ дарангуй загвар хүрээгээ тэлснээр гарч болох хор уршигт бид санаа зовниж байна. Учир нь Хятад улс өөрийн хүч чадлаар далайлган сэтгүүлчийн ёс зүй, иргэдийнхээ мэдэх эрхийг уландаа гишгэж, цагдан хяналтыг сууриа болгосон “шинэ мэдээллийн дэг журам” гэгчээ олон улсад сурталчлахаар улам бүр идэвхжиж эхэллээ.

Эцэст нь Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас 2017 онд гаргасан Хэвлэлийн эрх чөлөөний үнэлгээгээр Хятад улс 180 орноос 176 дугаарт бичигдэж сүүл мушгисныг дахин сануулж байна.

———
In submission to UN panel, RSF urges China to free detained journalists
In a submission to a UN human rights panel, Reporters Without Borders (RSF) has called for the government of the People’s Republic of China to stop flouting press freedom and to release the approximately 50 citizen-journalists currently imprisoned in China. An independent international press freedom NGO with consultative status with the United Nations, RSF has just submitted its recommendations on China to the UN Human Rights Council in Geneva, which will conduct a Universal Periodic Review (UPR) of China’s human rights performance in the autumn. https://rsf.org/en/news/submission-un-panel-rsf-urges-china-free-detained-journalists

Twitter 繁體中文: https://twitter.com/RSF_tc  
Twitter 简体中文 https://twitter.com/RSF_zh    
Twitter English: https://twitter.com/rsf_eastasia        
---
REPORTERS SANS FRONTIÈRES / REPORTERS WITHOUT BORDERS / 無國界記者 / 无国界记者 / 국경없는기자회 / 国境なき記者組織 (RSF)
Cédric Alviani / 艾瑋昂 / 艾玮昂 / 세드릭 알비아니 / セトリック・アルビアニ
Directeur du bureau de Taipei (Asie de l'est) / Taipei Bureau Director (East Asia) / 台北辦事處執行長 (東亞) / 국경없는기자회 대만사무소 대표(동아시아) / 国境なき記者組織、台北事務局、取締役局長(東アジア)
---
CS 90247 75083 Paris Cedex 02
www.rsf.org 
---