Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад үүрэг өглөө

ikon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ)-ийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр Төрийн тэргүүн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2018 онд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, хүлээлгэж өгөв.

Энэ төлөвлөгөө нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын энэ чиглэлээр хамтран хэрэгжүүлэх ажлын анхны нэгдсэн төлөвлөгөө юм байна. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар ҮАБЗ-д улирал тутам танилцуулж ажиллахыг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхэд үүрэг болгов.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМА