2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
25°
|
B12
УЛААНБААТАР
|
B28
УЛААНБААТАР
11°
|
-2°
00:00
S32
11°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
11°
09:00
S32
14°
10:00
S32
17°
11:00
S32
20°

Илон Маск сансарт 4,425 хиймэл дагуул хөөргөх зөвшөөрлөө авлаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN

АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Хороо (FCC) өчигдөр Илон Маскийн SpaceX компанид дэлхийн бөмбөрцгийг бүрхсэн хиймэл дагуулын интернэт үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг өглөө.

Тус хороо анх удаагаа ийм үйлчилгээний зөвшөөрөл олгож байгаа юм. SpaceX компани нам өндрийн тойрог замд нийтдээ 4,425 хиймэл дагуул байрлуулж, дэлхийн аль ч цэгээс өндөр хурдны интернэт үйлчилгээ авах боломжоор хүмүүсийг хангах зорилготой.

Хорооны мэдэгдэлд “Энэ бол дэлхийн нам өндрийн тойрог замд хиймэл дагуулын технологийг ашиглан өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэхэд зориулан гаргаж буй АНУ-ын анхны лиценз юм. SpaceX компани 4,425 хиймэл дагуул хөөргөж, Ka (20/30 GHz) болон Ku (11/14 GHz) давтамжийн зурваст интернэт холболтын үйлчилгээ үзүүлэх эрх авлаа” гэжээ.

Саяхан SpaceX компани 4,425 хиймэл дагуулынхаа эхний нэгийг туршихаар тойрог замд оруулсан юм. 2019 онд тус компанийн үйлчилгээ дэлхий нийтэд хүрэхээр байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

x