Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Софтбанк, Саудын Араб хамтран дэлхийн хамгийн том нарны цахилгаан станцыг байгуулна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Японы хамгийн баян хүн болох Масаёши Соны эзэмшдэг Софтбанк групп, Саудын Арабын засгийн газартай дэлхийн хамгийн том нарны цахилгаан станц байгуулах тохиролцоонд хүрч, санамж бичигт гарын үсэг зуржээ.

2030 онд бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ 200 ГигаВаттын эрчим хүч үйлдвэрлэх энэхүү бүтээн байгуулалтад талууд $200 тэрбумын хөрөнгө оруулах юм.

Үүнээс өмнө хамгийн томд тооцогдож байсан төсөл нь Австралид 2023 онд ашиглалтад орох 2 ГигаВаттын станц ба энэ нь чадлаараа 100 дахин бага гэсэн үг.

Санамж бичигт Софтбанк группын ерөнхийлөгч Масаёши Сон, Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман нар өнгөрсөн Мягмар гарагт Нью Йорк хотноо гарын үсэг зуржээ.

Төслийн үр дүнд 100,000 ажлын байр бий болж, Саудын Арабын эрчим хүчний багтаамж гурав дахин нэмэгдэж, эрчим хүчний $40 тэрбумын зардал хэмнэгдэнэ гэдгийг ноён Сон хэлсэн байна.

Саудын Араб нь дэлхийн хамгийн том газрын тосны олборлогч улс боловч сүүлийн жилүүдэд эдийн засгаа газрын тосноос хамааралгүй болгохоор ажиллаж байгаа юм.

Харин Софтбанк групп 2011 оны Фүкүшимагийн цөмийн ослын дараа сэргээгдэх эрчим хүчний салбарт анхаарах болсон. Масаёши Сон Монгол улсад нар ба салхины цахилгаан станц байгуулах төсөлд хөрөнгө оруулаад байгаагаас гадна Ази тивийг дамнасан эрчим хүчний супер сүлжээ байгуулахыг эрмэлзэж байна.

 

Эх сурвалж: Tech Crunch