Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын иргэний Фэйсбүүкт бичсэн наргиа нь зээлүүлсэн мөнгөө алдахад хүргэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Тайландын дээд шүүх тус улсын хоёр иргэний хооронд удаан үргэлжилсэн зээлийн маргааныг хэрэгсэхгүй болгох шийдвэр саяхан гаргасан байна.

Нэгэн иргэн нөгөөдөө 670,000 бат ($21,000 орчим) зээлүүлж байжээ. Гэвч зээлсэн иргэн нь өрөө төлөлгүй удаасан тул зээлдэгч бухимдсандаа өөрийн Фэйсбүүк хуудсанд зээлүүлсэн 670,000 батыг хүүнийх нь хамт буцааж авахгүй болж, өршөөж байгаагаа егөөдөл байдлаар бичиж байсан гэнэ.

Сүүлд тэр зээлүүлсэн мөнгөө нэхэмжилж, шүүхэд хандахад дээр бичсэн зүйл нь гай болжээ. Өртэй иргэн шүүхэд очихдоо түүний Фэйсбүүкт бичсэн бичвэрийг нь баримт болгон хэвлэж үзүүлээд өр цайрсан гэж ойлгосноо мэдүүлсэн байна.

Үүнээс гадна өр нэхэгч уг бичвэрийг өөрийн гараар бичсэнээ хүлээн зөвшөөрчээ. Ингээд Тайландын иргэний хуулийн дагуу талууд тохиролцож, өр цуцлагдсан гэсэн дүгнэлтийг дээд шүүхээс гаргасан байна.

Шүүх Фэйсбүүкийн уг бичвэрт наргиа болгосон, бухимдсандаа бичсэн гэх шинж тэмдэг харагдахгүй байгааг тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Bangkok Post