Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол уран бүтээлчдийн 7 жилийн хөдөлмөрийн үр дүнд "Чингис Хаан" бүрэн хэмжээний анимэйшн мэндэллээ"

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Диснейн стандартаар бүтсэн үндэсний контент "Чингис Хаан" бүрэн хэмжээний Монгол анимэйшний талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Ерөнхий найруулагч Б.Тэнгис ""Монголын Нууц Товчоо"-оос сэдэвлэн бүтээсэн "Чингис Хаан" бүрэн хэмжээний анимэйшн хүүхэлдэйн киног бид дэлхийн стандартад бүрэн нийцүүлэн хийж бэлэн болгоод байна.

"Чингис хаан" анимэйшныг монгол хүн өөрөө зохиолыг бичиж, найруулсан бөгөөд дэлхийд анх удаа Чингис хааны жинхэнэ түүхээр бүтээлээ. Энэхүү төслийг Ocean Pictures студи 2011 оноос эхлүүлж "Чингис Хаан" бүрэн хэмжээний монгол анимэйшн нь Монгол уран бүтээлчдийн 7 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн болж мэндэллээ.

Чингис хаан бүрэн хэмжээний анимэйшнийг үзсэнээр Монгол нууц товчооны эхний 8 бүлгийн агуулга, бодит түүхийг сурч, мэдэж авах боломжтой. Уг бүтээл нь дэлхийн анимэйшн, хүүхэлдэйн киноны ноён оргил болсон Дисней компанийн стандартуудыг бүрэн хангаж бүтсэн гэдгээрээ онцлогтой.

“Чингис Хаан” анимэйшн нь монголын ирээдүй хойч үе, хүүхэд залуусд асар том оюуны хөрөнгө оруулалт болох төдийгүй дэлхийд монгол улсынхаа нэрийг таниулах сурталчилах томоохон контент болж байгаа юм" гэв. 

"Чингис Хаан" хүүхэлдэйн кино гуравдугаар сарын 31-нээс эхлэн бүх кино театруудаар гарч эхэлнэ.  Уг кино нь 1 цаг 30 минут үргэлжлэх ажээ. 

"Чингис хаан" анимэйшн Монголын 60, 70-аад орчим жилийн түүхийг харуулсан

 
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар "Монгол шиг ийм түүх бүтээсэн ард түмэн дэлхийн түүхэнд ховорхон. Энэ их агуу түүхийг эзэмшдэг Монголчууд өөрсдийнхөө түүхийг сайн сурталчлах ёстой. Энэ тал бидэнд жаахан дутагддаг. Манайхан түүхээсээ хол хөндий, түүхийн хичээлийн чанар муу байна. 
Нууц товчоо хүнд ном. Хүн болгон ойлгож уншиж чадахгүй, тайлбар хэрэгтэй. Нууц товчоог хүчээр уншуулж байна. Түүхэндээ хайртай болоход нөлөөлөх хамгийн чухал ажил бол кино урлаг. 

Зөвхөн монголын биш дэлхийн стандарт шаардлагыг хангасан түүхэн анимэйшнийг хийнэ гэдэг бол гайхалтай сайхан үйл явдал. 

"Чингис хаан" анимэйшн Монголын 60, 70-аад орчим жилийн түүхийг харуулсан. Энэ бол Монгол Улс боссон түүх юм.

Монголын нууц товчоог ухвал хэдэн арван мянган анимэйшн гарна. Монголчууд өөрсдийгөө их голдог хүмүүс. Өөрсдөдөө итгэдэггүй чанараас болж түүхэн кино бүтээхэд хугацаа алдаж байна" гэлээ.