Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Рахээм Стэрлинг Манчестер Сититэй гэрээгээ сунгалаа

SPS телевиз
2018 оны 3 сарын 29
SPS
Зураг зураг

Манчестер Сити болон Английн шигшээ багийн жигүүр Рахээм Стэрлинг ирэх сардаа багтаад багтайгаа гэрээгээ сунгах тал дээр ярилцаж байгаа ажээ. 23 настай Ямайк гаралтай Англи тоглогч 2015 онд 49 сая фунтээр “Хот”-ын багтай нэгдэж байсан бөгөөд энэ улиралд Испани дасгалжуулагч Пэп Гуардиолагийн удирдлага дор урьд урьд жилүүдээс илүү сайн тогтмол тоглолт үзүүлж байгаа юм. 

Түүний хувьд Премьер лигийн цомыг хүртэх магадлал нь улам өндөр болсон билээ. Мөн Аваргуудын лигийн хасагдах шатанд хуучин баг Ливерпүүлийнхээ эсрэг тоглохоор болсон. 

Англи тоглогч энэ зун болох ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнд багтах магадлал мөн өндөр байгаа бөгөөд энэ улиралд бүх тэмцээнд 37 тоглолтонд оролцож 20 гоол оруулж, 7 гоолын дамжуулалт өгөн сайн формтой байгаа билээ. Одоогийн гэрээ нь 2020 оны зун дуусах юм.

Зураг