Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Кэмба Уолкер Хорнетс багийн оноо авалтын лидер болов

SPS телевиз
2018 оны 3 сарын 29
SPS
Зураг зураг

Шарлот Хорнетс багийн хамгаалагч Кэмба Уолкер Стефен Көрригийн аав Дэлл Көрриг гүйцэж түрүүлэн Хорнетс багийн түүхэнд хамгийн олон оноо авсан тоглогч боллоо.

Тэрээр өнөөдөр Кливленд Кавальерс багийн эсрэг хийсэн тоглолт дуусахад 20 секунд үлдээд байхад амжилттай довтлон хоёр оноо авснаар Дэлл Көрригийн 9,839 онооны дээд амжилтыг эвджээ. Харамсалтай нь түүний баг 118-105 харьцаатай хожигдол хүлээсэн юм.

Уолкер тоглолтын өмнө ярилцлага өгөхдөө өөрийнхөө талбай дээр, өөрийнхөө хөгжөөн дэмжигчдийн өмнө Дэлл Көрригийн тогтоосон дээд амжилтыг эвдэх хүсэлтэй байна гэж хэлээд байсан юм. Юутай ч түүний зорилго биелж өнөөдрийн тоглолтод 21 оноо авснаар Хорнетс багийн өмсгөлтэй хамгийн олон авсан тоглогч болж чадсан байна.

Өмнөх дээд амжилтыг эзэмшигч Дэлл Көрри Хорнетс багийн ордны тайлбарлагчаар ажилладаг билээ. Дэлл Көрри өнөөдрийн тоглолтыг дэргэдээс нь үзэж сонирхсон нь Уолкерын шинэхэн дээд амжилтыг улам онцгой болгож өгсөн юм.

Зураг