Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхана

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайдын урилгаар Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов манай улсад айлчилж байна.

Айлчлалынхаа эхэнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзсан ШХАБ-ын ЕНБД Рашид Алимов өнөөдөр Ерөнхийлөгчид бараалхах аж.

Энэ жилийн ШХАБ-ын уулзалт БНХАУ-д зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг урьсан билээ.

Манай улс Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагад 2004 онд элссэн бөгөөд ажиглагч гишүүний статустай.

ШХАБ-ын үндсэн зорилго гишүүн улсуудын итгэлцэл, найрамдал, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, терроризм, салан тусгаарлах үзэл болон хэт даврах үзлийн бүх хэлбэр, хар тамхины хууль бус наймаатай хамтран тэмцэх юм.